ИТГЭМЖЛЭХ
ЖУУХ БИЧИГ ЄРГАН БАРИВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид АНУ-аас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн
Эрхт Элчин сайд Памела Слуц Итгэмжлэх жуух бичгээ єргєн
барив. Ёслолын дараа Ерєнхийлєгч Элчин сайдыг хїлээн авч
уулзан Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааг улс тєр,
эдийн засаг, нийгмийн бїхий л салбарыг хамруулан улам гїнзгийрїїлэн
хєгжїїлэх боломжийн талаар ярилцлаа.
Тэрбээр Монгол
Улс АНУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа хєгжїїлэх явдалд
тэргїїн зэргийн ач холбогдол єгдгийг тэмдэглээд энэхїї харилцааг
улам гїнзгийрїїлж хєгжїїлэх їйл хэрэгт таны ємнєх элчин
сайд нар идэвхи зїтгэл гарган ажиллаж байсан. Та энэхїї
їйл хэргийг їргэлжлїїлэн хоёр талын харилцаанд чухал хувь
нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэв. Хатагтай Памела Слуц
хэлэхдээ 7 дугаар сарын 18-нд болсон тангараг єргєх ёслолын
їеэр манай Тєрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл Монгол
Улс бол манай чухал тїнш юм шїї гэж хэлсэн. Монгол Улсад
єрнєж буй ардчилал, эдийн засгийн шинэчлэл нь бїс нутагтаа
їлгэр жишээ болж байна.
Терроризмын эсрэг
тэмцэл, Иракийн зэвсгийг хураах эвслийн талаар баримталж
ирсэн АНУ-ын бодлогыг Монгол Улс дэмжиж ирсэнд Ерєнхийлєгч
Ж.Буш талархал илэрхийлэхийн зэрэгцээ Танд халуун дотно
мэндчилгээ дамжуулсан. Мєн Тєрийн нарийн бичгийн дарга Колин
Пауэлл, тїїний орлогч Р.Армитэйж нарын мэндчилгээг танд
уламжилъя. Би ємнєх элчин сайд нарынхаа їйл хэргийг їргэлжлїїлэн
ажиллах болно гэв. Ерєнхийлєгч Монгол, Америкийн харилцаа
улс тєр, эдийн засаг, аюулгїй байдал, батлан хамгаалах,
шїїхийн шинэтгэл зэрэг олон салбарт амжилттай хєгжиж байгааг
дурдаад цаашид 2 талын худалдаа, эдийн засгийн харилцааг
гїнзгийрїїлэн хєгжїїлж Америкийн хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлэх
чиглэлд анхаарал тавин ажиллахыг Элчин сайдад зєвлєлєє.
Єнгєрсєн 2 дугаар
сард би АНУ-ын Ерєнхийлєгч болоод тєрийн єндєр дээд албаны
хїмїїстэй уулзаж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны
асуудлаар ярилцсан нь 2 орны харилцаанд чухал їїрэг гїйцэтгэсэн.
Энэ їеэр яригдсан олон асуудлууд ажил хэрэг болон єрнєж
байна. Ийнхїї 2 талын харилцаа сїїлийн їед бодитойгоор урагшилж
байна хэмээн Ерєнхийлєгч хэллээ.
Мєн Вашингтон
хотноо Тєрийн нарийн бичгийн даргын орлогч Р.Армитэйжтэй
хийсэн уулзалтын їеэр Улаанбаатар хот дахь олон улсын сургуулийг
АНУ-ын тєрийн департаментаас дэмжин олон улсын жишигт нийцсэн
сургууль болгох талаар ярилцсаныг дурдаад Элчин сайд Та
сургуулийн їйл явцад анхаарч ажиллахын зэрэгцээ 2 улсын
боловсрол, соёлын хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэх,
Монголоос АНУ-д сурах оюутны тоог нэмэгдїїлэхэд анхаарч
ажиллахын чухлыг тэмдэглэв.
Ерєнхийлєгч АНУ-ын
санхїїжилтээр хэрэгжїїлж буй шїїхийн шинэтгэлийн хєтєлбєрт
ач холбогдол єгч найдлага тавьж байгаагаа хэлээд АНУ-ын
Засгийн газраас хэрэгжїїлэх Мянганы сорилтын дансанд Монгол
Улсыг багтаах чиглэлээр манай Засгийн газартай хамтран дэмжлэг
їзїїлж ажиллаж уг хєтєлбєрт хамруулахад Элчин сайд онцгой
їїрэг гїйцэтгэх учиртайг чухалчлан захилаа.
Хатагтай Памела
Слуц Монгол Улсын Ерєнхийлєгчийн їнэтэй санал зєвлємжид
талархаж буйгаа илэрхийлээд АНУ-ын талаас єндєр дээд хэмжээний
айлчлалууд зохион байгуулах, 2 талын худалдаа эдийн засгийн
харилцааг гїнзгийрїїлэн хєгжїїлэх болон Ерєнхийлєгчийн бусад
зєвлємжїїдийг ажил хэрэг болгоход хичээл зїтгэл гарган ажиллахаа
мэдэгдлээ.
Мєн ирэх долоо
хоногт болох Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон улс
орнуудын 5 дугаар бага хуралд АНУ-ын тал ихээхэн ач холбогдол
єгч Монгол Улсын Ерєнхийлєгчийн хїсэлт ёсоор уг хуралд єндєр
хэмжээний тєлєєлєгчид оролцуулахаар бэлтгэж байгааг тэмдэглээд
хурлын їеэр болох ажил хэргийн уулзалтууд 2 орны харилцааны
хєгжилд тїлхэц болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
* * *