2003.09.05

 

 

АВСТРИЙН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА

       Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бїгд Найрамдах Австри Улсаас суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд доктор, Х.Д.Швайсгут итгэмжлэх жуух бигээ єргєн барьж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

      Уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, манай Элчин сайдын яам Венад нээгдсэн, Монгол Улсын Тєрийн тэргїїн анх удаа Австрид айлчилсан, мєн Австрийн Засгийн газрын хоёр гишїїн хамтдаа манайд айлчилсан гээд олон чухал їйл явдал боллоо. Энэ нь хоёр орны уламжлалт харилцаа хамтын ажиллагаа сэргэн идэвхжиж байгаагийн тод илрэл хэмээн тэмдэглэн хэлэв.  

      Ерєнхийлєгч цааш нь Австрид хийсэн айлчлал амжилттай болсон гээд Австрийн тєр засгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын їеэр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох нь чухал байна гэлээ. Мєн хоёр орны улс тєрийн харилцаа идэвхтэй сайн байгааг дурдаад худалдаа эдийн засаг, соёл, хїмїїнлэгийн харилцааг энэ тївшинд хїргэхийн тєлєє ажиллахыг Элчин сайдаас хїслээ.  

      Тїїнчлэн айлчлалын їеэр гарын їсэг зурсан баримт бичгїїд тухайлбал эрїїл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, саяхан Улаанбаатарт гарын їсэг зурсан боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгїїд эхнээсээ ажил хэрэг болж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Ємнє ярьж байсан мод боловсруулах, ойжуулах, ХАА-н болон байгаль орчны зэрэг тєслїїдийг хэрэгжїїлэх нь хєгжлийн хамтын ажилагааг идэвхжїїлэхэд ач холбогдолтойг хэлээд Элчин сайдаар ажиллах хугацаандаа эдгээр зорилтыг хэрэгжїїлэхийг анхааралдаа байлган ажиллаарай гэлээ. 

      Ноён Элчин сайд доктор, Х.Д.Швайсгут Монгол Улсын Тєрийн тэргїїний Австрид хийсэн айлчлал нь хоёр орны харилцааны шинэ їеийг эхлїїлсэн їйл явдал боллоо гээд австри-монголын харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэх боломж багагїй бий гэдэгтэй санал нэг байгаагаа онцлов. Мєн эрїїл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаа шинэ тївшинд гарч идэвхжиж байгааг хэллээ.



* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn