ЧИЛИЙН
АНТОФАГАСТА ГРУППИЙН ДЭД ТЭРГЇЇНИЙГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Чилийн зэсийн їйлдвэрийн тэргїїлэх компанийн
нэг “Антофагаста” группийн дэд тэргїїн ноён Ж.П.Луксисийг
хїлээн авч уулзлаа.
Уулзалтын їеэр
Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ Чили орон газар зїйн хувьд
алс хол оршдогч гэлээ энэ нь бидний харилцааг сааруулах
учиргїй гээд Чилийн зэсийн томоохон їйлдвэрлэгчид монголын
талаар сонирхож байгаад баяртай байна гэлээ. Мєн монголын
тєр засгаас гадаадын шууд хєрєнгє оруулалтыг татах, хєрєнгє
оруулагчдад аль болох таатай нєхцєл бїрдїїлэх талаар онцгой
анхаарч байгааг тэмдэглээд їїний їр дїнд хєрєнгє оруулалт
нэмэгдэж байгааг дурдлаа.
Тїїнчлэн уул уурхайн
салбарт тэргїїний техник технологи нэвтрїїлэх, дэд бїтцийг
хєгжїїлэх, тухайн орон нутгийг хєгжилд хувь нэмэр оруулах,
байгаль орчныг нь хамгаалах зэрэг асуудалд илїїтэй анхаарч
байгааг Ерєнхийлєгч Н.Багабанди ярианыхаа їеэр хэллээ.
Антофагаста группийн
дэд тэргїїн ноён Ж.П.Луксис єєрийн удирддаг компанийн талаар
товч танилцуулаад уул уурхайн хєрєнгє оруулалтад нєєц баялгаас
гадна тухайн улс орны нєхцєл байдал чухал болохыг тэмдэглэн
хэллээ. Энэхїї уулзалтад Ємнєговь аймгийн Оюутолгойд хєрєнгє
оруулан ажиллаж байгаа “Айвехоу Майнз” компанийн ерєнхийлєгч
Роберт Фрийдлэнд байлцлаа.
* * *