ШАГНАЛ
ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерєнхийлєгчийн
зарлигаар НЇБ-аас БНАКУ-д зохион байгуулж байгаа энхийг
сахиулах олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хїчнээс
анх цэргийн ажиглагчаар оролцож їїргээ амжилттай биелїїлсэн
дэд хурандаа Р.Даваадорж, Ч.Ерєєлтцэнгэл нарыг цэргийн хїндэт
медалиар шагнав.
Шагнал гардуулах ёслолын
дараа Монгол Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий командлагч
Н.Багабанди тэднийг хїлээн авч уулзан їїргээ нэр тєртэй
биелїїлсэнд нь баяр хїргээд Конго улсад гїйцэтгэсэн їйл
ажиллагааных нь талаар ярилцлаа.
Дэд хурандаа Р.Даваадорж,
Ч.Ерєєлтцэнгэл нар Монгол Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний
Ерєнхий командлагчын захиас даалгаврыг амжилттай биелїїлж
ирсэнээ илтгэв.
Ерєнхийлєгч уулзалтын їеэр
зэвсэгт мєргєлдєєнтэй улсад, монгол хїний дасч сураагїй
орчин нєхцєлд, биеийн болон сэтгэл зїйн бэлтгэл шаардсан
хїнд даалгаврыг єндєр їнэлгээтэй гїйцэтгэж ирсэн нь улсынхаа
нэр хїндийг єндєрт єргєсєн їйл явдал болсоныг тэмдэглээд
энхийг сахиулах їйл ажиллагааны їеэр сурч мэдсэнээ бусдадаа
сурган тохиолдож болох хїндрэл бэрхшээлийг даван туулах
арга замыг олж бэлтгэл хангасан байхад сургалт бэлтгэлээ
чиглїїлж ажиллахыг їїрэг болголоо.
* * *