ЕРЄНХИЙЛЄГЧ
Н.БАГАБАНДИ КОФИ АННАНТАЙ УУЛЗЛАА
НЇБ-ын
ерєнхий Ассамблейн 58-р чуулганд оролцож байгаа Монгол Улсын
Ерєнхийлєгч Нацагийн Багабанди 9-р сарын 29-ний їдээс ємнє
НЇБ-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзаж,
элэгсэг дотноор ярилцав.
Эрхэмсэг
ноён Кофи Аннан НЇБ-ын Ерєнхий Ассамблейн 58-р чуулганд
оролцож їг хэлсэнд нь Ерєнхийлєгч Багабандид талархал илэрхийлээд
Монгол Улс НЇБ-ын їйл ажиллагаа, тїїний дотор энхийг сахиулах
їйлсэд идэвхтэй оролцож байгааг єндрєєр їнэлэв.
Мєн
нийслэл Улаанбаатарт Ардчилалыг шинээр буюу сэргээн тогтоосон
улс орнуудын V бага хурлыг амжилттай зохион байгуулсанд
баяр хїргэж, уг хуралд олон орны тєлєєлєгчид оролцсон нь
Ази болон дэлхий дахинд ардчилалыг хєгжїїлэхэд чухал ач
холбогдол єгч буйг илэрхийлсэн болжээ гэв.
НЇБ-ын
Ерєнхий нарийн бичгийн дарга цааш нь Монгол Улс Мянганы
зорилтуудыг хэрэгжїїлэхэд анхааралтай хандаж, ядуурлыг бууруулах,
эдийн засгийн єсєлтийг хангах талаар тодорхой ахицтай ажиллаж
байгааг талархан тэмдэглэв.
Монгол
Улс НЇБ ыг дэмжигч орны хувьд олон улсын харилцаанд тїїний
гїйцэтгэх їїрэг, їйл ажиллагааных нь їр ашгийг нэмэгдїїлэх,
їїний тулд НЇБ ын шинэчлэлтийг тїргэтгэхийн тєлєє байгааг
онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Ардчилалыг
шинээр буюу сэргээн тогтоосон улс орнуудын бага хурал Улаанбаатар
хотноо амжилттай болсныг мэдээлээд уг бага хурлаас баталсан
Улаанбаатарын тунхаглал, Їйл ажиллагааны хєтєлбєрийг Эрхэмсэг
ноён К. Аннанд гардуулж, эдгээр баримт бичгийг хэрэгжїїлэхэд
НЇБ-тай болон гишїїн улс орнуудтай хамтарч ажиллах сонирхолтой
байгааг илэрхийлэв.
Мєн
Монгол Улс НЇБ-ын энхийг сахиулах їйл ажиллагааг дэмжиж,
тїїнд єєрийн цэргийн албан хаагчдыг оролцуулж ирснийг тэмдэглээд,
Улаанбаатар хотын ойролцоо НЇБ-ын энхийг сахиулах їйл ажиллагааны
сургалтын тєв байгуулах талаар хамтран ажиллах тухай саналаа
дахин тэмдэглэн хэлэв.
Монгол
улс олон улсын аюулгїй байдал, цємийн зэвсэггїй статусын
талаарх тогтоолыг хэрэгжїїлэх хїрээнд МУ-ын эдийн засгийн
байдлын талаарх НЇБ ын судалгааг эхлїїлэхэд дэмжлэг їзїїлэхийг
Ерєнхийлєгч Н.Багабанди хїсэв. Уулзалтын тєгсгєлд Монгол
Улсын Ерєнхийлєгч Нацагийн Багабанди К. Аннанд монголын
хєдєє нутгийн амьдрал ахуй, байгалийн тухай уран зураг дурсгав.
*
* *