ТЭРБУМТАН
АЛЬ ФАЙЕД БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид “Файед” группийг удирддаг
тэрбумтан Мухамед Аль Файед бараалхан монголд хийгдэж байгаа
хєрєнгє оруулалт, їйл ажиллагааныхаа талаар санал солилцон
ярилцлаа.
Уулзалтын
їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч єєрийн урилгыг хїлээн авч
хоёр дахь удаагаа монгол оронд айлчлан ирж байгаад талархлаа
илэрхийлээд уул уурхайн салбарт геологи хайгуулын ажил хийж,
шинэ техник технололги нэвтрїїлэн тогтвортой ажиллаж байгааг
єндрєєр їнэллээ.
Цаашлаад
илрїїлсэн орд газартаа монгол орны хєгжилд хувь нэмэр болохуйц
томоохон хєрєнгє оруулалт хийх, аж їйлдвэрийн бусад салбарт
хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.
Ерєнхийлєгч
цааш нь монголын тєр засгаас гадаадын хєрєнгє оруулалтыг
татах, таатай орчинг бїрдїїлэх талаар хэрэгжїїлж байгаа
бодлогыг танилцуулаад хєрєнгє оруулалт, бизнесийн їйл ажиллагаа
аль нэг улс тєрийн хїчний бодлогоос їл хамаарсан байх учиртайг
онцлон хэлэв.
Ноён
Файед Ерєнхийлєгчийн хэлсэн асуудлуудтай санал нэг байгаагаа
хэлээд монгол дахь бизнес амжилттай явж байгаа, зэс алтны
томоохон орд илрїїлснээ хэлэв. Мєн оёдол, ноолуурын салбарт
хамтран ажиллах боломжийн талаар судалж байгаагаа танилцууллаа.
Ер
нь монгол оронд бизнесийн асар их нєєц баялаг, боломж байна
гээд хийх ёстой ажлуудаа зєв зохион байгуулж аль болох эцсийн
бїтээгдэхїїн гаргахад анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо.Ерєнхийлєгч
Н.Багабанди хїмїїнлэг, нийгмийн салбарт їзїїлж ирсэн тусламж
їйл ажиллагаанд нь баяртай байдгаа хэлээд малчдыг малжуулах
тєсєл ч амжилттай хэрэгжсэн гэлээ.
Ноён
Аль Файед саяхан Францын Ерєнхийлєгч Ж.Ширактай уулзаж монгол
орны талаар ярилцаж байснаа дурдаж ноён Ширак монгол орон
соёлын євийн хувьд асар баялаг нєєцтэй, хамтран судлан нийтийн
хїртээл болгох хэрэгтэй гэж байсныг уламжилсан юм.
Монгол Улсын Ерєнхийлєгчийн урилгаар зочилж байгаа ноён
Аль Файед уул уурхайн салбарт хєрєнгє оруулалтаа нэмэгдїїлэх,
дотоодын їйлдвэрийн зарим бїтээгдэхїїнийг худалдан авч дэлхийн
зах зээлд борлуулах, хїмїїнлэгийн салбарт їзїїлж буй тусламжийнхаа
їр єгєєжийг газар дээр нь їзэн цаашид нэмэгдїїлэх гэсэн
гурван зорилгоор манай улсад айлчилж байгаа юм.
*
* *