2003.10.20

 

 

БОЛГАРЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ САЙД БАРААЛХЛАА

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид БНБУ-ын Засаг, захиргааны сайд ноён Дмитар Калчев бараалхлаа. Уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди та бїхний энэ удаагийн айлчлал хоёр орны тєрийн захиргаа, засаг захиргааны албадын харилцаа хамтын ажиллагааны хєгжилд їнэтэй хувь нэмэр болж байна гээд энэ чиглэлээр хийж байгаа туршлага, ололт амжилтаасаа хуваалцаж хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

           Тїїнчлэн монголд хийгдэж байгаа тєрийн захиргааны шинэтгэл, бїтцийн єєрчлєлтийн талаар танилцууллаа. Ерєнхийлєгч цааш нь монголын тєр засаг хоёр орны харилцааг єргєжїїлэн хєгжїїлэх, боломжтой бїхий л салбарт идэвхжїїлэх эрмэлзэлтэй байдгийг онцлоод бїх тївшиндээ дэмжин ажиллахыг илэрхийлэв.

           Ялангуяа хоёр орны хооронд шинэчлэн байгуулсан гэрээ хэлэлцээрїїдийн хэрэгжилтийг эрчимжїїлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

           Мєн Болгарын Ерєнхийлєгч болон Ерєнхий сайдтай олон улсын арга хэмжээнїїдийн їеэр уулзаж байснаа дурдаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Ноён Дмитар Калчев хоёр орны харилцааг єнєєгийнхєєс илїї тївшинд гаргахын тєлєє энэ удаагийн айлчлалаа хийж байна гээд улс тєр, эдийн засгийн харилцааг єргєжїїлэн хєгжїїлэх тал дээр Монгол Улсын Ерєнхийлєгчтэй ижил байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

           Тэрээр цааш нь Болгар улс Европын холбоо, НАТО-д элсэх зорилт тавин ажиллаж байгаа, энэ зорилтын їїднээс хууль тогтоомж, засаг захиргааны зэрэг бїхий л хїрээнд шинэчлэл хийж байгаа талаараа товч мэдээллээ.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn