2003.10.21

 

 

ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИ ИХ АВАРГА Х.БАЯМЄНХЄДБАЯР ХЇРГЭЛЭЭ

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди хєдєлмєрийн баатар, МУ болон ОХУ-ын спортын гавьяат тамирчин, далай даян дархан аварга Х.Баянмєнхийн 60 насны ойг тохиолдуулан хїлээн авч уулзан баяр хїргэлээ.

           Ерєнхийлєгч Н.Багабанди дархан аваргад хандан жаргалтайн дэлгэр 60 насны тань ойг тохиолдуулан мэндчилэн баяр хїргэж байна гээд алд цэнхэр хадаг, мєнгєн аягыг єргєн барив. Ерєнхийлєгч цааш нь нїїдэлчин удмын монголчууд бидний оюуны соёлын нэг том єв бол їндэсний бєх бєгєєд ХХ, ХХI зууныг дамнуулсан 40 гаруй жилийг аварга та бєхийн їйлсэд зориулан бахархам амжилт гаргажээ.

           Энэ цаг їеийн їндэсний бєхийн нэг оргил нь Та яах аргагїй мєн гэв. Зєвхєн їндэсний бєх ч биш их спортод дэлхийн хїчтэнїїдтэй ана мана їзэлцэн монгол улсынхаа нэр хїндийг олимп, дэлхийн тавцанд олонтаа дуурсгаж явсан бахдам амжилтыг Монгол Улсын Ерєнхийлєгч онцлоод энэ бїхэн мартагдан, бїдгэрэх ёсгїй гэв.

           Таны их спортод хїрсэн амжилт монголын їе їеийн залуусыг амжилтын оргилд уриалан дуудаж, урам зориг хайрлаж, монгол хїн тэнд хїрч чаддаг юм гэсэн єєдрєг сэтгэлийн уриа дуудлага болсоор байна гэдэгт итгэлтэй байдгаа Ерєнхийлєгч илэрхийлэв.

           Ерєнхийлєгч Н.Багабанди їндэсний хийгээд их спортоор єєрийн залуу халааг бэлдэхэд анхаарч бєхийн сургууль, клуб байгуулан ажиллаж байгааг сайшаан, бєхийн сэдвээр судалгааны бїтээл туурвин хойч їедээ оюуны єв сан болгон їлдээхийн чухлыг тэмдэглэв.

           Єнєєдєр бие хаа тэгш шижигнэсэн олон залуус хїч їзэн, бахадмаар барилдаж тїмэн олноо баясгаж байгаад манай гурван дархан аваргын байгуулан авч яваа дээд сургуулийн оюутан хийгээд тєгссєн бєхчїїдийн хийморлиг єрсєлдєєн нэн чухал їїрэг гїйцэтгэж байгаа гэж боддогоо хэллээ.

            Дархан аварга Х.Баянмєнх Монгол улсын Тєрийн тэргїїн ийн хїндэтгэл їзїїлж байгаад гїнээ талархаад “Зууны манлай” спорт урлагийн наадам болон энэ арга хэмжээнд єєрийн урилгаар хїрэлцэн ирсэн хїндэт зочдынхоо талаар танилцууллаа.

           Тэрээр цаашдаа голчлон эрдэм судлалын ажил хийхээр тєлєвлєж байгаагаа Ерєнхийлєгчид дуулгаад монгол бєхийн мэхний 666 хувилбарыг задлан залуу хойч їеийнхээ гар дээр 8 цуврал ном тавих зорилготой байна гэлээ.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn