КУВЕЙТЫН
ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИВ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Кувейт улсаас суух Онц бєгєєд
Бїрэн эрхт элчин сайд ноён Файсал Рашед Аль Гайс итгэмжлэх
жуух бичгээ єргєн барилаа.
Жуух
барих ёслолын дараах уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди
хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бїх салбарт эрчимтэй
хєгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд Кувейт
улс Ойрхи Дорнодын орнуудаас хамгийн ойр дотно харилцаатай
орон юм гэлээ.
Мєн
Ирак Кувейтын тусгаар тогтнол бїрэн эрхт байдалд халдах
їед монголын тєр засаг хамгийн тїрїїнд буруушаан мэдэгдэл
гаргаж байсныг тэмдэглэлээ. Тїїнчлэн єнгєрсєн хугацаанд
хоёр улсын тєрийн тэргїїн нар харилцан айлчилсан нь хоёр
талын харилцааг хєгжїїлэхэд чухал алхам болсныг тэмдэглэж,
харилцааны энэхїї єндєр тївшинг улам баяжуулан єргєжїїлэн
хєгжїїлэх боломжтойг дурдлаа.
Ялангуяа
єєрийн 1998 онд Кувейтэд айлчлах їеэр Кувейтын хєгжлийн
сангаас 20 сая америк долларын зээл олгохоор тохиролцсон
Тайширын усан цахилгаан станцын ажил эхлэхэд бэлэн болсонд
сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд дэд бїтцийн энэ мэт
томоохон тєслїїд дээр цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй
байгаагаа илэрхийлэв.
Элчин
сайд Файсал Рашед Аль Гайс монгол оронд томилогдон элчин
сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа онцлоод хоёр
орны хамтын ажиллагааг улам гїнзгийрїїлэхийн тєлєє чармайн
ажиллахаа илэрхийлэв. Мєн Кувейтын эрхэм дээд Эмир Жабер
Аль-Ахмед Ас Сабахын халуун дотно мэндчилгээг уламжлаад
монголд айлчилснаа байнга дурсаж байдаг гэлээ.
Элчин сайд цааш нь монгол кувейт хоёр орон жижиг улс тул
олон улсын тавцанд бие биенээ дэмжин хамтран ажиллах, жижиг
орнуудын энх амгалан аюулгїй байдалд олон улсын хамтын нийгэмлэгийн
анхаарлыг хандуулах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Тїїнчлэн монгол орны хєгжилд нэмэр хандив болохуйц томоохон
тєсєл дээр хамтран ажиллахад Кувейтын сангийн зїгээс бэлэн
байгаа гэдгийг уламжлаад монголын бараа бїтээгдэхїїнийг
кувейт болон Персийн булангийн орнуудын зах зээлд нийлїїлж
эдийн засаг, худалдааны харилцаагаа єргєжїїлж болохыг хэллээ.
Уулзалтын
їеэр Ирак болон Персийн булангийн орнуудын аюулгїй байдал
энх амгаланг тогтоох їйлсийн талаар байр сууриа солилцон
ярилцлаа.