ЕРЄНХИЙЛЄГЧИД
ТИЖАН ЧОЙНХОРОЛ РИНБЇЇЧИ БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид 14 дїгээр Далай ламын багшийн
хойд дїрээр тодорсон Тижан Чойнхорол Ринбїїчи бараалхав.
Ерєнхийлєгч Н.Багабанди єєрийн биеэр
морилон ирж сїсэгтэн олондоо ном сургаалиа айлдаж байгаа
нь монголын бурхны шашны хєгжилд чухал їйл хэмээгээд монголчуудын
сэтгэл зїрхэнд олон їеийн туршид бурхны шашин шингээстэй
ирсэн гэж онцлон хэлэв.
Тїїнчлэн монголын залуу лам хуврагыг
европ болон бусад бурхны шашин хєгжсєн орнуудад сургаж дадлагжуулж
байгаад талархаад цаашид ч энэ їйл хэрэг їргэлжилсээр байна
гэдэгт итгэлтэй байна гэв.
Ерєнхийлєгч цааш нь Балбын Люмбини,
Энэтхэгийн Бодгаяа хотод монгол сїм байгуулах гэж буйг болон
монгол оронд сїм хийд сэргэн, буян номын їйл хэрэг дэлгэрэн
хєгжиж байгааг тэмдэглэн хэлэв.
Тижан Чойнхорол Ринбїїчи монгол оронд
зочлон буян номын їйл хэрэг сэргэн хєгжиж байгааг єєрийн
биеэр мэдэрсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд монголын
тєр, засгийн зїгээс боломжтой хэлбэрээр дэмжиж байгаад талархав.
Мєн монгол орны хєгжил цэцэглэлт, ард
тїмний сайн сайхны тєлєє залбирч болгоож явахаа илэрхийллээ.
*
* *