2003.10.28

 

 

МОНГОЛ УЛСЫН ТЄРИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

           Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар шинжлэх ухаан, технологи, урлаг соёлын салбарт оюуны їнэ цэнэтэй, шилдэг бїтээл туурвисан эрдэмтэн, судлаач, уран бїтээлч нарт Монгол Улсын Тєрийн шагнал гардууллаа. Їїнд:

            - “Монголын тїїх, соёл, тїїх бичлэгийн судалгаа” II боть Токио, 1994 он, III боть Улаанбаатар, 2001 он,                          “Монголын тїїх бичлэг” Беллингкем Вашингтон, 2002 он зэрэг тїїх соёлын судалгааны цогц бїтээлийн                        зохиогч, академич Шагдарын Бира;

           - “Монументаль хїрэл хєшєє” /Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасїрэн, Ш.Отгонбилэг нарын/ уран баримлын                                  бїтээлийн зохиогч Лхамсїрэнгийн Ганхуяг

           - “Шилмэл ямаа сонгон їржїїлэх шинэ технологи” шинжлэх ухаан-їйлдвэрлэлийн технологийн хамтын                         бїтээлийн зохиогч шинжлэх ухааны доктор Нянцаннямын Алтанхуяг, доктор дэд профессор Ёндонгийн                       Загдсїрэн, докторант Бэгзжавын Мандах нарт хїртээлээ.

            Тєрийн шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерєнхийлєгч Та бїхний хойчийн их бїтээлд тань єндєр их амжилт, шавь, хойчийг залгамжлагч нартаа арвин их єв ур, ухаан їлдээх, улам шилдэг сайн бїтээл хийж бїтээгээсэй хэмээн энэхїї нэр хїндтэй шагналыг хїртээж байна гээд баяр хїргэлээ.

            Шагнал гардагсдыг тєлєєлж академич Ш.БираТєрийн хамгийн эрхэм дээд шагнал хїртээсэнд баяртай байгаагаа илэрхийлээд шинжлэх ухаан тїїн дотроо тулгуур шинжлэх ухаан, сонгодог урлагийг тєрєєс дэмжин тэтгэж байх, дэлхий ертєнцийн єнєєгийн эрчимтэй єєрчлєлтийн їед залуу хойч їе эх орноо таньж мэдэх, нээн ойлгох нь нэн чухал болохыг онцлон хэлэв. 

           Шагнал гардуулах ёслолын дараа Ерєнхийлєгч Н.Багабанди Тєрийн шагнал хїртэгсэдтэй уулзан сїїлийн їед хийж байгаа бїтээл туурвилынх нь талаар халуун дотноор ярилцлаа.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn