2003.10.31

 

 

ОХУ-ЫН СИБИРИЙН ЦЭРГИЙН ТОЙРГИЙН КОМАНДЛАГЧ БАРААЛХЛАА 

           Монгол Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий командлагч Н.Багабандид ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн командлагч хурандаа генерал Н.Е.Макаров тэргїїтэй тєлєєлєгчид бараалхлаа. 

           Монгол Оросын зэвсэгт хїчний хамтын ажиллагаа бол нийтийн дайсны эсрэг хамтран тэмцэж цусаар гагнагдсан ах дїї армиудын тїїх, їїнийг шинэ цаг їед хєгжїїлж, гїнзгийрїїлэх учиртай хэмээн Ерєнхийлєгч Н.Багабанди ярианыхаа эхэнд тэмдэглэв.

           Тэрээр цааш нь ОХУ-ын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий командлагч В.Путинтэй уулзах їеэр хоёр орны зэвсэгт хїчний хамтын ажиллагааны талаар санал солилцож байснаа хэлээд айлчлалын їеэр гарын їсэг зурсан “Улаанбаатарын тунхаглал”-д заасны дагуу хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа єрнєн хєгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ. 

           Хурандаа генерал Н.Е.Макаров манай хоёр орны зэвсэгт хїчний хамтын ажиллагааг бидний эцэг, євгєдєєс уламжилсан, гїн бат суурьт їндэслэн хєгжїїлэхтэй санал нэг байгаагаа илэрхийлээд ялангуяа цэргийн хэргийн болон зэвсэг техникийн шинэчлэл, цэргийн албан хаагчдыг сургах, хамтарсан сургалт, дадлага хийх гээд бодитой зїйлїїдийг тєлєвлєн хэрэгжїїлэх боломжтой юм гэлээ.

            Цэрэг-техникийн хамтын ажиллагааны зэрэгцээ соёл, урлагийн чиглэлээр болон офицер, ахлагч нарыг гэр бїлийн хамт харилцан урьж амраах гээд бїхий л хэлбэрээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Халх голын ялалтын 65 жилийн тїїхт ойг хамтран тэмдэглэх нь залуу хойч їеийнхэнд баатарлаг уламжлалыг євлїїлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн тэмдэглэлээ.

            Ерєнхийлєгч Н.Багабанди цэргийн хэргийн мэргэжил, онолын талын сургалт семинар, хээрийн сургуульд тєлєєллєє оролцуулах, байгалийн гамшиг, ослын їед харилцан туслалцах, мэдээлэл солилцож байхын чухлыг онцоллоо.  

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn