ЕРЄНХИЙЛЄГЧИД
УКРАЙНЫ ЭЛЧИН САЙД БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Украин улсаас суугаа Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин
сайд ноён М.Б.Резникийг эх орондоо бїрмєсєн буцахтай нь
холбогдуулан хїлээн авч уулзан хоёр орны харилцаа хамтын
ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцлаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди
элчин сайдаар томилогдон ирж ажилласнаас хойш богино хугацаа
єнгєрсєн ч хийж амжуулсан ажил их байгааг тэмдэглээд хоёр
орны харилцаанд тэмдэглэгдэх тїїхэн їйл явдлаар дїїрэн байсныг
хэллээ.Мєн хоёр орны харилцааны эрх зїйн їндэс бїрэлдэж
цаашид шинээр байгуулагдах хэд хэдэн хэлэлцээр бэлэн болсныг
дурдав.
Тэрээр цааш нь хоёр орны
улс тєрийн харилцааны хїрсэн тївшинг худалдаа эдийн засгийн
хамтын ажиллагааг єргєжїїлэх замаар батжуулах гэсэн бидний
хамтын зорилт биеллээ олж эхэлж байгаад сэтгэл хангалуун
байгаагаа илэрхийлээд худалдааны харилцаа єнгєрсєн онд 2
дахин єссєн нь чухал їзїїлэлт гэлээ.
Мєн хоёр улс харилцан єргємжит
консул ажиллуулах болж, хоёр орны хаирлцаанд хэдийнээ їїргээ
биелїїлж эхлээд байгааг тэмдэглээд цаашид дипломат тєлєєлєгчийн
газруудынхаа эрх хэмжээг єсгєж Украинаас Монголд ЭСЯ нээн
ажиллуулна гэдэгт эргэлзэхгїй байгаагаа хэлэв.
Ерєнхийлєгч Н.Багабанди
єнгєрсєн жил монгол хїїхдїїд Артект амарсныг дурдаад олон
жил тасарсан энэ ажил сэргэж хїїхдїїд мартагдашгїй дурсамж
дїїрэн сэтгэл хангалуун ирснийг дуулгалаа. Цаашдаа батлан
хамгаалах, боловсрол, хїмїїнлэгийн болон тєрийн бус байгууллагуудын
хоорондын харилцааг хєгжїїлэх, ирэх жил болох засгийн газар
хоорондын хамтарсан комиссын хуралдаанд бэлдэх зэрэг хийх
ажил багагїй байгааг онцлон хэллээ.
Элчин сайд ноён М.Б.Резник
монголын сайхан оронд томилогдон ажилласан їеэ мартахгїй,
хамгийн сайхнаар дурсан байх болно гээд бїхий л талаар туслан
дэмжиж байсанд талархлаа илэрхийлэв.
Элчин сайд хоёр орны харилцаа
єндєр тївшинд хїрсэнд сэтгэл хангалуун байна, цаашид дэд
бїтэц, їйлдвэрлэлийн салбарт хамтран томоохон тєсєл хэрэгжїїлэх,
харилцан соёлын єдрїїдээ зохион байгуулах гээд хоёр талын
оролцоотой хийгдэх ажлууд тєлєвлєгдєєд байгааг тэмдэглэлээ.
Тїїнчлэн Монголд Украины
худалдааны тєлєєлєгчийн газар нээн ажиллуулахаар бэлтгэж
байгааг мэдэгдлээ. Монгол Улсын Ерєнхийлєгч ноён Резникийн
цаашдын дипломат ажилд амжилт хїсч сайн сайхныг хїсэн ерєєлєє.