БНСУ-ЫН
КАНГВОН МУЖИЙН ЗАХИРАГЧ БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид БНСУ-ын Кангвон мужийн захирагч
ноён Ким Жин Сїн бараалхав. Монгол Улсын Ерєнхийлєгч хоёр
орны харилцаа хамтын ажиллагаа бие биеэ нєхсєн гэсэн зарчмын
дагуу бїх талаар идэвхтэй хєгжиж байгаад сэтгэл хангалуун
байдгаа илэрхийлээд цаашид аймаг мужууд холбоо тогтоон хамтран
ажиллахын чухлыг тэмдэглэлээ.
Їїний
дагуу Тєв аймаг, Кангвон муж харилцаа тогтоон хамтран ажиллаж
байгааг їлгэр жишээ болохуйц хэрэг мєн хэмээн онцлон хэллээ.
Ерєнхийлєгч цааш нь хєдєє аж ахуйн салбарт солонгосын єндєр
ашиг шимт їхэр, гахайны хамтарсан аж ахуй байгуулах болон
газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах талаар байр
сууриа илэрхийллээ.
Кангвон
мужийн захирагч ноён Ким Жин Сїн Ерєнхийлєгч Н.Багабандийн
дэвшїїлсэн санал, санаачлагыг дэмжиж ХАА-н хамтын ажиллагааны
эхлэл тавигдсан болон ХХААЯ-тай хамтран ажиллах тухай гэрээ
байгуулан ажиллах гэж байгаагаа мэдээллээ.
Кангвон
муж нь ашиг шимт їхэр, гахайны аж ахуй, газар тариалангаар
БНСУ даяар алдартай тєдийгїй євлийн аялал жуулчлал, спорт
єндєр хєгжсєн талаар ноён захирагч танилцуулав. Ерєнхийлєгч
Н.Багабанди євлийн аялал жуулчлал нь хамтын ажиллагааг єргєжїїлэх
нэгэн чухал боломж бєгєєд Кангвон мужийн энэ тал дээрх арвин
туршлага, дэмжлэг хэрэгтэй байна гэлээ.
Мєн
тус муж євлийн спортын чиглэлээр тив, дэлхийн олон тэмцээн
зохион байгуулж байсныг дурдаад монголын тамирчид, багш
дасгалжуулагчдыг сургах, хамтарсан тэмцээн уралдаан зохион
байгуулах зэргээр хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ уламжлав.
Ноён
Ким Жин Сїн євлийн спортын чиглэлээр хєтєлбєр хэрэгжїїлэх
їїний хїрээнд монголын єсвєр їеийн тамирчдыг хїлээн авч
сургах, євлийн жуулчлал хєгжсєн аль нэг газартаа монгол
хотхон байгуулах тєлєвлєгєєтэй байгаа гээд энэ тал дээр
дэмжлэг їзїїлэхийг хїслээ.
* * *