2003.11.07

 

 

БНХАУ-ААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Гао Шумао итгэмжлэх жуух бичгээ єргєн барилаа.

           Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа болсон уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди монгол-хятадын харилцаа сайн хєршийн, тїншлэлийн зарчмаар єрнїїн хєгжиж байгааг тэмдэглээд бїх салбарт хамтын ажиллагаа эрчимжсэн энэ цаг їед ноён Элчин сайд та томилогдон ирлээ гэлээ.

            1994 оны найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, 1998, 2003 онд байгуулсан хамтарсан баримт бичиг болон энэ оны 6-р сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн айлчлалын їеэр яригдсан, тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгохын тєлєє Элчин сайдын зїгээс анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэн хэллээ. Ерєнхийлєгч цааш нь ноён Элчин сайд Та манай оронд ажиллаж байсан, монголын хэл соёлыг мэддэг, туршлагатай дипломат, миний зїгээс болон Засгийн газар, УИХ таны їйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах болно гэв.

           Тэрбээр цааш нь хоёр орны улс тєрийн харилцааны єндєр тївшинг ашиглан эдийн засаг худалдааны харилцааг гїнзгийрїїлэх, хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлэхэд чиглїїлэх хэрэгтэй байгааг онцлоод 9-р сард хуралдсан Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар энэ талаарх тулгуур асуудлыг хэлэлцсэнийг хэллээ.

           1998 онд Монгол улсын Тєрийн тэргїїний БНХАУ-д хийсэн айлчлалаар хєрєнгийн асуудлыг шийдсэн Тємєртэйн овооны цайрын орд газарт орчин цагийн техник, технологитой їйлдвэр байгуулах, Ху Жинтао даргын айлчлалын їеэр тохиролцсон 300 сая америк долларын хєнгєлттэй зээлийн эх їїсвэрийг хоёр орны найрамдлын бэлэгдэл болсон, монголын хєгжил дэвшилд їр єгєєжєє єгєхїйц, їлдэцтэй салбарт зарцуулахад анхаарлаа хандуулан ажиллахыг Ерєнхийлєгч Н.Багабанди хїслээ.

           Монгол Улсын Ерєнхийлєгч БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хятадад суралцагсдын тоог нэмэгдїїлэх, аль болох олон залуусыг хїлээн авч сургаасай хэмээн хїсч байдгаа илэрхийлээд энэ бол ирээдїйд хоёр орны харилцааг авч явах залууст зориулсан оюуны хєрєнгє оруулалт юм гэж онлон хэлэв.

            Ноён Элчин сайд Гао Шумао элэгсэг дотноор хїлээн авч байгаад талархлаа илэрхийлээд БНХАУ-ын дарга Ху Жинтао, дарга асан Зянь Зенминь болон бусад удирдагчдын халуун дотно мэндчилгээг уламжиллаа. Тїїнчлэн Тємєртэйн овооны хамтарсан тєслийг хэрэгжїїлж дуусгах, БНХАУ-аас олгохоор болсон тодорхой хэмжээний зээл тусламжийг їр ашигтай салбарт зарцуулах, Ху Жинтао даргын айлчлалын їеэр тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход илїїтэй анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

           Элчин сайд цааш нь улс тєр, эдийн засгийн харилцаанаас гадна боловсрол, соёл, шинжлэх ухаан гээд бусад салбарт ч хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэлээд єєрийн їйл ажиллагаанд дэмжлэг їзїїлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр монгол Улсын Ерєнхийлєгчийг БНХАУ-д айлчлах урилгатайг ярианыхаа тєгсгєлд нотлон хэллээ. 

           Монгол Улсын Ерєнхийлєгч БНХАУ саяхан сансарт хїн нисгэж шинжлэх ухаан технологийн бахдам амжилт гаргасан, ингэснээр манай хоёр улс хоюул сансарт иргэнээ нисгэсэн орон боллоо гээд цаашид сансар судлалыг хїн тєрєлхтний сайн сайхны тєлєє ашиглах їйлсдээ амжилт гаргахыг хїсэн ерєєв.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn