2003.11.10

 

 

ЗУРААЧ Ц.МЄНХЖИНГИЙН ЇЗЭСГЭЛЭНГ ЇЗЭЖ СОНИРХЛОО

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Монголын урчуудын эвлэлийн їзэсгэлэнгийн танхимд нээгдсэн зураач Ц.Мєнхжингийн уран бїтээлийн їзэсгэлэнг їзэж сонирхлоо. 

           Энэхїї їзэсгэлэнд байгаль дэлхий, эмэгтэй хїний гоо їзэсгэлэн, хїний дотоод сэтгэл, сэрэл мэдрэмжийг тод хэллэг, єнгєєр дїрслэн гаргасан байна. Энд тавигдсан уран бїтээлїїдийн нэлээдийг нь аль хэдийн їзэгчид худалдан аваад байгааг зураач Ц.Мєнхжин Ерєнхийлєгч Н.Багабандид хэлж байлаа. 

           Їзэсгэлэн їзсэний дараа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди сэтгїїлчдийн асуултад хариулахдаа “Сїїлийн їед манай зураач уран бїтээлчид олз омог ихтэй яваа нь гарч буй їзэсгэлэнгїїдээс илт харагдаж байна. Ялангуяа зураачдын бїтээлїїдийг харж байхад сэтгэлгээний чєлєєт байдал илт мэдрэгдэж, нэг хэв загварт баригдалгїй чєлєєтэй туурвих болжээ.  

           Єнєєдєр зураач хїн уран бїтээлээрээ єєрийн амьдралаа аваад явж чадахуйц болж байгаа нь монголчууд бидний оюуны бїтээлийг їнэлэх їнэлэлт єєрчлєгдєж байгаагийн нэг илрэл.” хэмээн онцлон хэлэв. Тэрээр цааш хэлэхдээ зураач Ц.Мєнхжин график-дизайнер мэргэжилтэй ч уран зургийн тєрєлд хїч тїрэн орж бїтээн туурвиж байгаа нь энэхїї їзэсгэлэнгээс тод харагдаж байна гэж дїгнэлээ.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn