2003.11.12

 

 

УИХ-Д САНАЛАА ХЇРГЇЇЛЛЭЭ

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди улсын тєвлєрсєн тєсвийн тєслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан єєрийн санал байр сууриа УИХ-д хїргїїллээ.

           Энэхїї саналд “Монгол Улсын 2004 оны тєсвийн тєслийг Улсын Их Хурлын Тєсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Улсын ерєнхий прокурорын дэргэдэх Мєрдєн байцаах алба болон эрїїгийн хэргийн улсын нэгдсэн архивын тєсвийг 58.0 сая тєгрєгєєр нэмэгдїїлэх, Улсын дээд шїїхийн конторын барилгын их засварт зориулж 18.0 сая тєгрєгийг Улсын дээд шїїхийн хєрєнгє оруулалт, их засварт нэмж тусгах, орон нутгийн зарим шїїхэд шаардлагатай эд хогшил, компьютер, канон зэрэг тєхєєрємж худалдан авахад зориулж 25.0 сая тєгрєг, 20 аймгийн шїїхийн конторын барилгын их засварт шаардагдах 20.0 сая тєгрєг, нийт 45.0 сая тєгрєгийг Шїїхийн ерєнхий зєвлєлийн хєрєнгє оруулалт, их засварын зардалд нэмж тусгах, Дорноговь аймгийн шїїхэд конторын барилга худалдан авахад зориулж 200.0 сая тєгрєгийг Шїїхийн ерєнхий зєвлєлийн тєсєвт нэмж тусгах, Цагдаагийн байгууллагын хєрєнгє оруулалтыг 40.0 сая тєгрєгєєр нэмэгдїїлэх, Криминалистикийн хєдєлгєєнт лаборатори худалдан авахад зориулж 500.0 сая тєгрєгийг Цагдаагийн ерєнхий газрын тєсєвт тус тус нэмж тусгах саналыг хасахаар шийдвэрлэжээ.

            Энэ нь Шїїхийн тухай хуулийн 19.1-д “Шїїхийг улсын тєсвєєс санхїїжїїлж, їйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг тєр хангана”, мєн зїйлийн 2-т “Шїїхийн тєсєв нь шїїгчийн хараат бус, шїїхийн бие даасан байдлыг хангах, шїїх эрх мэдлийг хэрэгжїїлэх шаардлагыг бїрэн хангасан байна”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 34.1-д “Прокурорын байгууллагын зардлыг улсын тєсвєєс санхїїжїїлж, їйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг тєр хангана”, мєн зїйлийн 2-т “Прокурорын байгууллагын тєсєв нь їйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжїїлэх шаардлагыг хангасан байна” гэсэн заалт, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 8.1-д заасан шаардлагад тус тус нийцэхгїй байна. 

           Иймд Улсын Их Хурлын Хууль зїйн байнгын хорооноос дэмжсэн дээрх хєрєнгє оруулалт болон урсгал зардлыг хууль хамгаалах байгууллагын ирэх оны тєсєвт нэмж тусгах нь тэдгээрийн хараат бус байдлыг хангах, нийгмийн дэг журмыг бэхжїїлэхэд зарчмын ач холбогдолтой гэж їзэж байна” хэмээн уг саналд онцолжээ.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn