ХУВИЙН
ХЭВШЛИЙН ЗАРИМ СУРГУУЛИЙН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди баасан гаригт ерєнхий боловсролын “Сант”
дунд сургууль, їйлдвэрлэлийн дизайн, урлахуйн эрдмийн “Урлах
эрдэм” дээд сургууль, нягтлан бодох бїртгэлийн “Мандах
бїртгэл” дээд сургууль болон ерєнхий боловсролын “Орчлон”
сургуулийн ажил байдалтай биечлэн танилцлаа.
Ерєнхийлєгч Н.Багабандийг
“Сант” сургуулийн тэргїїний сурагчид угтан авч єєрсдийн
ололт амжилтын дээдээс танилцуулж сургуулийнхаа сїлд дууг
дуулж сонирхууллаа.
Энэ їеэр Ерєнхийлєгч сурагчидтай
харилцан ярихдаа манай улсын анхны хувийн хэвшлийн дунд
сургуулийн анхдагчдын нэг болох “Сант” сургууль боловсролын
салбарт єєрийн нэр хїнд, байр сууриа олж амжилттай ажиллаж
байна. Єсвєр хойч їеийнхэн та бїхэн даяаршил, мэдээлэл,
оюуны эрин зуунд амьдрах болно.
Иймд хичээл номдоо шамдан сурч олсон амжилт бїтээлээ улам
батжуулаарай хэмээн захилаа.
Сургалт-їлйдвэрлэл-уран
бїтээл гэсэн зарчмаар хичээл сургалтаа явуулдаг “Урлах эрдэм”
дээд сургуулийн захирал Г.Тунгалаг Монгол Улсын Ерєнхийлєгчид
їйл ажиллагаагаа танилцуулахдаа 1-р курсээсээ мэргэжлийн
хичээлїїдийг судалж, загварын їйлдвэрлэлд гар бие оролцон
онолын мэдлэгээ практикт шалган-ашиглаж эхэлдэг гэж байлаа.
Мєн
гадаад харилцаандаа анхаарч Англи, ОХУ, Франц, Хятад, Япон
зэрэг орнуудтай холбоо тогтоон ажиллаж байна. Энэ їеэр Ерєнхийлєгч
Н.Багабанди хэлэхдээ “Хувцас зохион бїтээгч гэдэг бол уйгагїй
хєдєлмєрч, шинэлэг сэтгэлгээ мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж
алдартай дизайнерууд хэлдэг. Бидний хувьд хатуу ширїїн уур
амьсгалтай тул энэ хэрэгцээг хангахуйц мєн монгол хїний
бие галбирт тохирсон байх нь чухал. Їндэсний їйлдвэрлэлийн
бїтээгдэхїїний хэлбэр загвар оюутан залуус та бїхний сурч
мэдсэнээс шалтгаална” гэж хэлэв. Дараа нь Ерєнхийлєгч Н.Багабанди
оюутнуудын шилдэг хувцас загвараас їзэж сонирхлоо.
Харин “Мандах бїртгэл” дээд
сургуулийн англи хэлний лаборатори, багш нарын єрєє, лекц
болон компьтерийн кабинетээр орж танилцсаны дараа “Залуус
та бїхний энэ 4 жилд хэрхэн сурахаас хойчийн амьдрал ахуй
тань шалтгаална шїї. Мэргэжлийн хичээлдээ шамдахын сацуу
єнєє цагт зайлшгїй шаардлагатай мэдээллийн технологи, гадаад
хэл сайн сураарай” гэлээ. Ерєнхийлєгч тус сургуулийн удирдах
зєвлєл, оюутны зєвлєлийн гишїїдтэй уулзсан юм.
Ерєнхийлєгч Н.Багабанди
сургалтын тохилог орчинг бїрдїїлж чадсан “Орчлон” дунд сургуулийн
сурагчидтай хамт хичээлд нь оролцож илэн далангїй ярилцлаа.
Ялангуяа тус сургуулийн уриа “Дэлхийн монгол иргэн болохын
тєлєє” гэдгийг цаг їеэ мэдэрсэн оновчтой уриа байна гээд
їїнийгээ биелїїлэхийн тєлєє чармайн ажиллахыг нийт сурагч,
багш нарт онцлон хэллээ.