ЗОХИОЛЧДЫН
ЭВЛЭЛИЙН ТЄЛЄЄЛЄЛТЭЙ УУЛЗЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Монголын зохиолчдын эвлэлийн
удирдлага бараалхан ажил байдынхаа талаар танилцуулан, санал
солилцон ярилцлаа.
Уулзалтын
їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч зохиолч, уран бїтээлчдийн
ном нэг їеэ бодвол цєєнгїй хэвлэгдэн, уншигчид ч хїрээгээ
тэлж байгааг хэлээд хїїхдийн уран зохиол, утга зохиолын
шїїмж судлалд анхаарал тавьж хєгжїїлэх хэрэгтэй байгаа талаар
саналаа илэрхийлэв.
Тэрээр
цааш нь шинэ їеийн монголын утга зохиолын їїссэн нєхцєл
байдлыг мэдэх, тулгын чулууг тулж байх їед ид туурвиж явсан
ахмадуудын дурсамж, їг яриаг /видео, аудио хэлбэрээр/ авч
їлдэх, хойч їедээ євлїїлэх талаар МЗЭ-ээс санаачлага гарган
ажиллахыг зєвлєв.
МЗЭ-ийн
Удирдах зєвлєлийн дарга, утга зохиол судлаач Ц.Энхбат Ерєнхийлєгчийн
санал зєвлєгєєг хїлээн авч хэрэгжїїлэх талаар хийж тєлєвлєсєн
ажлын эхлэл байгааг дурдаад ирэх жилийн эхээр тохиох зохиолчдын
байгууллагын 75 жилийн ойг тэмдэглэхдээ нийтэд їлдэцтэй
бодитой зїйлїїдийг амжуулахаар ажиллаж байгаагаа мэдээллээ.
Харин
МЗЭ-ийн гїйцэтгэх захирал, яруу найрагч Х.Чилаажав монголын
утга зохиолын сор болсон бїтээлїїдийг гадаадад сурталчлах,
тїгээх їїднээс англи, япон, солонгос, хятад, орос хэл рїї
хєрвїїлэх, тухайн орнуудын утга зохиол, соёлын байгууллагатай
хэлхээ тогтоогоод байгааг болон єнгєрсєн зууны уран зохиолын
тойм бичлэгийг нэгтгэн гаргах зэрэг ажлынхаа талаар Ерєнхийлєгчид
танилцууллаа.
Монгол
Улсын тєрийн шагналт, яруу найрагч П.Бадарч ахмад їеийг
тєлєєлєн Тєрийн тэргїїнтэй уулзан санаа бодлоо хуваалцаж
байгаадаа баяртай байна гээд эцэг євгєдийн угийн бичиг болсон
агуу их Монголын нууц товчоог єнгє їзэмжтэй хэвлэн, єрх
айл бїр морин хуурын нэг адил дээдлэн тахиж байх гэсэн саналаа
хэлэв. Мєн єєрийн сїїлийн їед бїтээн туурвиж байгаа уран
бїтээлээсээ товч єгїїлэв.
Монгол
Улсын Ерєнхийлєгч єнєєдєр зохиолчдын хоёр байгууллага нэгэн
дээвэр дор орж, нэгдэх боломжийг хамтдаа ярилцан шийдвэл
утга зохиолын цаашдын хєгжилд тустайг тэмдэглэн, салж ажиллах
болсон нь тухайн цагийн хаялга байсан юм гэлээ.Мєн МНТ,
Гэсэр, Жангар гэсэн монголын утга зохиолын гурван сїрлэг
цац суврагыг судлах ажил саарч байгааг онцлоод энэ чиглэлээр
залуу судлаач ажилтнуудыг дэмжин ажиллахыг хїслээ.
*
* *