МОНГОЛ
УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ
“МИАТ”
компанийн їйл ажиллагааны тухай
“МИАТ” компани нь улс хооронд
болон дотоодод зорчигч, ачаа, шуудан тээвэрлэх їндсэн їїргийг
гїйцэтгэдэг манай улсын томоохон компани билээ.
Гїйцэтгэдэг їїргийнхээ дагуу
гадаад орон, олон хэлийн иргэдэд Монгол Улсын нэрийн хуудас
болон танигддаг онцлогтой компани юм.
Гэвч сїїлийн їед тус компани
удирдлага, зохион байгуулалтын талаар доголдож, нисэхийн
аюулгїй байдал, сахилга дэг журам зєрчигдєж байгаа тухай
тэнд ажиллагсад болон мэргэжлийн зарим хїмїїс, хэрэглэгч,
їйлчлїїлэгчид сэтгэл зовнин Тєрийн тэргїїнд хандах боллоо.
Уг компанид менежментийн
хувьчлал хийгдсэнээр їйл ажиллагаанд нь ахиц дэвшил гарах
ёстой атал ажил їйлчилгээ нь улам бїр суларч, єрсєлдєх чадвар
дордож байгаа тухай мэргэжлийн хїмїїс, иргэд-зорчигчид халаглан
ярилцах болов.
Иймд “МИАТ” компанийн найдварт
ажиллагааг дээшлїїлэх, ялангуяа нислэгийн аюулгїй байдлыг
хангах, їйл ажиллагааг технологийн горимын дагуу зохион
байгуулах, тогтоосон цагийн хуваарийн дагуу хєнгєн шуурхай
їйлчлэх, єрсєлдєх чадварыг нь дээшлїїлэх, ажилтан нарын
сахилга хариуцлагыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг
ойрын їед зохих журмын дагуу авч, тєрєєс тавих мэргэжлийн
хяналтыг сайжруулах шаардлагатай байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ
Н.БАГАБАНДИ