ЗАВХАН
АЙМГИЙН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ТЄЛЄЄЛЄГЧИД БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид олон улсын оюутны эрхийн
єдрийг тохиолдуулан Завхан аймгийн оюутны холбооны удирдах
зєвлєлийн гишїїд, тєлєєлєгчид бараалхан єєрсдийн їйл ажиллагааны
талаар танилцуулан ярилцлаа.
Уулзалтын їеэр
Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ “оюутан залуус Та бїхэн
насан туршдаа амьдралаа авч явах оюуны цэнэгээ энэ дєрвєн
жилд олж авч байгаа тул єєрєє єрийгєє дээд зэргээр дайчлан
суралцаарай. Цаг хожвол бїхнийг хождог тул цаг ашиглаж сурах
хэрэгтэй гээд цаг їеэсээ хоцрохгїйн тєлєє хичээцгээгээрэй
хэмээн захилаа.
Тїїнчлэн мэдээлэл,
технологи, оюуны эрин зуунд амьдарах тул компьютер, интернэт
ашиглаж сурах, дэлхий нийтийн тїгээмэл хэлээс суралцвал
ирээдїйн амьдрал чинь илїї єєдрєг, єнгєтэй байх болно гэв.
Ерєнхийлєгч цааш нь Завхан аймагт нарийн мэргэжлийн багш,
мэргэжилтнїїд дутмаг байгаа тул єссєн тєрсєн нутагтаа очиж
ажиллахыг зєвлєєд сурч буй мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшихийг
захив.
Завхан аймгийн
оюутны холбоо 1500 гаруй гишїїдтэй орон нутгийнхаа хєгжилд
хувь нэмрээ оруулах, спорт урлагийн арга хэмжээ зохион байгуулах
зэрэг ажлуудыг хийгээд байгаа юм байна.
Тус холбоо аймаг
орон нутгийнхаа хєгжилд хувь нэмрээ оруулах їїднээс мянганы
замын бїтээн байгуулалтад оролцох, Монголын залуучуудын
холбоотой хамтран их дээд сургууль тєгсєгчдийг орон нутагтаа
татан ажиллуулах зэрэг тєлєвлєєд байгаа асуудлаасаа танилцууллаа.
Монгол Улсын
Ерєнхийлєгч тєрєлх Завхан аймгийнхаа бїтээн байгуулалт,
хєгжилд хувь нэмрээ оруулах гэж байгааг дэмжээд сайтар зохион
байгуулан, ажлын гэрээ хэлцлээ нарийн хийгээрэй гээд сурлагын
єндєр амжилт хїслээ.