МАЛАЙЗЫН
ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭЄРГЄН БАРИЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид
Малайз Улсаас суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Дато
М.Сантананабан итгэмжлэх жуух бичгээ єргєн барилаа.
Жуух бичиг барих ёслолын дараа болсон
уулзалтын эхэнд Ерєнхийлєгч Н.Багабанди Элчин сайдаар томилогдон
ирж їїрэгт ажилдаа орж байгаад баяр хїргээд хоёр орны харилцаа
хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхэд жинтэй хувь нэмэр
оруулна гэдэт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрээр цааш нь Монгол Улс Ази, Номхон
далайн бїс нутгийн орнуудтай, ялангуяа АСЕАН, АПЕК-ийн орнуудтай
харилцаагаа бэхжїїлэх, бїс нутгийн эдийн засгийн интеграцид
оролцох сонирхолтой байдгийг тэмдэглээд Малайз Улс энэ хїрээнд
дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.
Ерєнхийлєгч Н.Багабанди засгийн газрынхаа
техникийн хамтын ажиллагааны хєтєлбєрт Монгол Улсыг хамруулж,
мэргэжилтэн, ажилтнуудыг урт богино хугацаагаар сургалтад
суралцуулж байгаад талархаад цаашид боловсрол, техник, технологийн
салбарт хамтран ажиллах нь зїйтэй гэлээ.
Тїїнчлэн хоёр орны Ерєнхий сайд нарын
айлчлалын їеэр ярилцаж тохиролцсон Малайз хотхон байгуулах
болон хєрєнгє оруулалтын тєслїїд орхигдох учиргїйг онцлоод
Элчин сайдын зїгээс бодитой ажил хэрэг болгох анхаарахыг
хїслээ.
Мєн Монгол Улс АСЕМ-ийн їйл ажиллагаанд
оролцох сонирхолтой байдаг бєгєєд манай энэ хїсэлтэд Малайзын
тал нааштай хандана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.
Европын холбоонд шинээр гишїїд нэгдэж буй тул АСЕМ-д оролцогч
европын улс орнуудын тоо нэмэгдсэн тохиолдолд азийн улсуудын
тоог єсгєхєд Монгол Улс багтан оролцох бололцоо бий юм гэлээ.
Ноён Элчин сайд Дато М.Сантананабан
халуун дотноор хїлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд
Малайзын хаан, Ерєнхий сайдын мэндчилгээг уламжлав. Тэрээр
цааш хэлэхдээ 1996, 1997 онуудад яригдсан асуудлуудыг цаг
алдалгїй хэрэгжїїлэх бодолтой байна гээд Ерєнхий сайд асан
Махатир бин Мохаммедын айлчлалаас хойш хоёр орны харилцаанд
дорвитой ахиц гараагїйд харамсаж байдгаа илэрхийлэв.
Тїїнчлэн Монгол Улс АПЕК-т нэгдэн орох
сонирхлыг малайзын тал дэмжих болов уу гэж мэдэгдэв. Харин
АСЕМ-ын їйл ажиллагаанд оролцоход АСЕАН-ы бусад гишїїн орнуудын
саналыг харгалзах учиртай гэлээ.
Элчин сайдаар ажиллах хугацаанд улс
тєр эдийн засаг, аялал жуулчлалын салбарт харилцааг єргєжїїлэх
болон бизнесийн тєлєєлєгчдийг монголд ирїїлэх талаар анхаарч
ажиллана хэмээн Ерєнхийлєгчид хэллээ.Ноён Дато М.Сантананабан
Элчин сайдаар ажиллах хугацаандаа Ерєнхийлєгчийг Малайзад
айлчлуулах чиглэлээр ажиллах болно гэдгийг мэдэгдэв.
Тєрийн тэргїїний айлчлал нь улс тєр,
эдийн засгийн харилцааг идэвхжїїлэхэд чухлаар нєлєєлдгийг
онцоллоо.Ерєнхийлєгч Н.Багабанди аялал жуулчлал бол єргєн
боломжтой салбар бєгєєд элчин сайд Та Солонгост очсон жуулчдыг
монгол руу татах талаар идэвхтэй ажиллаарай гэлээ.
Уулзалтын тєгсгєлд Монгол Улсын Ерєнхийлєгч
Эрхэмсэг ноён Дато М.Сантананабаныг Элчин сайдаар ажиллах
хугацаанд манай тєр, засгаас бїх талаар дэмжин ажиллана
гээд ажлын єндєр амжилт хїсэн ерєєлєє.