БРУНЕЙ
УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бруней Даруссалам Улсаас
Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Абд Хамид
бин Хажи Абд Жалил итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж хоёр
орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон
ярилцлаа.
Уулзалтын
эхэнд Ерєнхийлєгч Н.Багабанди эрхэмсэг ноён Абд Хамид бин
Хажи Абд Жалилд элчин сайдаар томилогдон ирж итгэмжлэх жуух
бичгээ єргєн барьж буйд баяр хїргээд хоёр талын хамтын ажиллагаанд
бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тїїнчлэн
Монгол улс Ази, номхон далайн бїс нутгийг гадаад бодлогынхоо
тэргїїлэх чиглэлийн нэг хэмээн їздэгийг онцлоод энэ бїс
нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцид оролцох
талаар идэвхтэй бодлого явуулж байгаа, энэ хїрээнд Бруней
Улстай хамтын ажиллагааг гїнзгийрїїлэхийн тєлєє байдгаа
мэдэгдлээ.
Монгол
брунейн улс тєр, олон улсын тавцан дахь харилцаа хэвийн
хєгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдгаа хэлээд Монгол Улсыг
АСЕАН-ы Бїс нутгийн чуулга /АРФ/-д нэгдэн ороход Бруней
Улс дэмжлэг їзїїлсэнд талархаж байдаг гэв. Ерєнхийлєгч цааш
нь манай улс АПЕК-т элсэх зорилт тавин ажиллаж байгааг мэдэгдэж,
гишїїнчлэлийн асуудал нээлттэй болмогц Брунейн тал дэмжинэ
гэдэгт итгэж байна гэлээ.
Мєн
АСЕМ-ийн їйл ажиллагаанд идэвхтэй оролцох сонирхолтой байгаагаа
хэлэв. Монгол Улсын Ерєнхийлєгч хоёр орны харилцаа, хамтын
ажиллагаг бїхий л салбарт єрнїїлэх, їїний тулд харилцааны
эрх зїйн їндсийг бїрдїїлэх шаардлагатай байгааг мэдэгдлээ.
Соёл,
боловсрол, аялал жуулчлал бол бидний хамтран ажиллах єргєн
боломжтой салбар юм гээд газрын тосны чиглэлээр мэргэжилтэн
бэлтгэхэд дэмжлэг їзїїлэхэд Элчин сайдын хувьд анхаарлаа
хандуулан ажиллахыг хїслээ. Ноён Элчин сайд Абд Хамид бин
Хажи Абд Жалил ярианыхаа эхэнд Брунейн Эрхэм дээд Султаны
монголын ард тїмэнд сайн сайхныг хїсэн ерєєсєн мэндчилгээг
уламжлан хоёр орон аялал жуулчлал, газрын тосны салбарт
хамтран ажиллах боломжтой гэсэн Ерєнхийлєгч Н.Багабандийн
саналыг єєрийн орны удидлагадаа дамжуулж, анхааралдаа байлган
ажиллахаа мэдэгдлээ.
Мєн
худалдаа, бизнесийн салбарт харилцаагаа єрнїїлэхэд анхаарч
ирэх жил Брунейд болох Экспо їзэсгэлэнд монголын компаниудыг
оролцоосой хэмээн хїсэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр мєн
АПЕК, АСЕМ-д Монгол Улс элсэх, їїнд Бруней улсаас дэмжлэг
хїсч байгааг засгийн газартаа мэдээлж, дэмжихийн тєлєє ажиллана
гэлээ. Уулзалтын тєгсгєлд Монгол Улсын Ерєнхийлєгч ноён
Элчин сайд Абд Хамид бин Хажи Абд Жалилд ажлын амжилт хїсэн
ерєєгєєд элчин сайдаар ажиллах хугацаанд бїхий л талаар
дэмжин хамтран ажиллахаа мэдэгдэв.