ШИЛДЭГ
ЗАЛУУ ЭРДЭМТЭНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч жил бїр шилдэг залуу эрдэмтнийг шалгаруулан,
Ерєнхийлєгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ
удаагийн буюу гурав дахь шилдэг залуу эрэдэмтний шагналыг
МУИС-ийн Математик компьютерийн сургуульд багшилж байгаа,
залуу эрдэмтэн А.Амарзаяад олголоо.
Шилдэг
залуу эрдэмтний єргємжлєлд
"Эрдэмт
хїмїїн бїтээлээрээ
Эрдэнийн
чулуу єнгєєрєє гялалзана"
гэсэн ардын їгээс иш татаад "А.Амарзаяа Та комплекс
хэлбэрийн огторгуй дээрх эзлэхїїний тогтвортой байх цогцыг
ангилж, зарим комплекс цогц дахь квант їржвэрийг олох алгоритм
боловсруулж, монгол хїний математик сэтгэлгээний тамирыг
дэлхийд таниулж, монгол эх орон, ард тїмэндээ оюуны эрхэм
єглєг єргєсєнд талархаж, Танд Монгол Улсын Ерєнхийлєгч нэрэмжит
шагналаа хїртээж, цаашдын тань бїтээл туурвил, эрдэм судлалын
ажил тєрдєє їнэтэй, тїмэндээ тустай, дэлхийд цуутай байхын
ерєєл дэвшїїлж, энэхїї єргємжлєлийг олговай" гэсэн
байна.
А.Амарзаяа
нь 1994-1996 онд МУИС-ийн магистрантурт "Риманы цогцын
зарим асуудал" сэдвээр магистрын, 1998-2003 онд Токиогийн
Тохокї их сургуульд /Токио хотын их сургууль/ суралцан "Кейлерийн
цогц дахь Лагранжийн дэд цогцын Гамильтон тогтворжилт"
сэдвээр докторын зэргийг амжилттай хамгаалан улмаар МУИС-ийн
Математик компьютерийн сургуульд багшилж байгаа чадварлаг
залуу эрдэмтэн хїн юм.
А.Амарзаяа
нь англи, орос, япон хэлний мэдлэгтэй, цаашдаа Кейлерийн
цогц дахь Лагранжийн дэд цогцын Гамильтоны тогтворжилтын
асуудал, Громов-Виттений инвариантын судалгаа зэрэг асуудлаар
эрдэм шинжилгээний ажлаа їргэлжлїїлэн хийж онолын єндєр
тївшинд судалгааны ажлаа гїйцэтгэж байгаа єсєх ирээдїйтэй
судлаач гэдгийг МУИС-ийн математик компьютерийн сургуулйн
профессорууд, УБИС-ийн ректор профессор Б.Жадамбаа, Япон
улсын Тохокї математикийн сэтгїїлийн ерєнхий эрхлэгч Нишикава
болон профессор Ёшихиро Оонита нарын хїмїїс тодорхойлон
дэмжсэн байна.
Тїїний
бїтээлїїд Монголын математикийн нийгэмлэгийн болон Японы
Токиогийн хотын их сургуулийн математикийн салбарын сэтгїїл
зэрэг олон сэтгїїлд нийтлэгджээ.
Ерєнхийлєгчийн нэрэмжит шилдэг залуу эрэдмтний шагналыг
нэг сая тєгрєг дагалддаг, "Анод" банк, шинжлэх
ухаан технологийн сан ивээн тэтгэдэг юм.
Монгол
Улсын Ерєнхийлєгч шагнал гардуулсны дараа хэлэхдээ "
математикийн онолын сэтгэлгээний чиглэлээр дорвитой бїтээл
туурвиж, гадаад дотоодын зэрэглэл єндєртэй хурал, семинарт
оролцож илтгэл тавьж, хэвлїїлж, монгол хїний оюуны чадамжийг
илтгэсэн бїтээл туурвисан байна гэж мэргэжлийн хїмїїс їзэж
байна. Тэнгэр бурхан хїний дээр хїнийг бїтээгээгїй, энэ
їг бол чиний сурсан япон орны нэгэн их соён гэгээрїїлэгчийн
номондоо авсан ишлэл. Яагаад хїмїїний нийгэмд хїмїїсийн
хооронд ялгаа гардаг вэ гэхээр сурсан эс сурсан, ажилласан
залхуурснаасаа баян ядуу, ухаантай мунхагийн ялгаа бий болдог
юм байна. Ертєнцєд бэрх ажлыг нугалж, оюун сэтгэлгээг хєвчлєн
байж бїтээдэг ажлыг хэн хийж чадаж байна, тїїнийг сайн,
мундаг хїн гэж дэлхий нийтээр їздэг юм байна. Залуу насныхаа
энэ эрчийг алдалгїй онолын математикийн чиглэлээр ихийг
бїтээгээрэй" хэмээн баяр хїргэн захилаа.