ИОД
ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖЇЇЛЬЕ
ЇНДЭСНИЙ
БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ ЇГ ХЭЛЛЭЭ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди “Иод дутлын эмгэгтэй тэмцэх
ажлыг эрчимжїїлье” їндэсний бага хуралд оролцож їг хэллээ.
Тэрээр хэлэхдээ “Эдїгээ иод дутлын эмгэг дэлхийн улс орнуудын
нийгмийн эрїїл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.
Манай
дэлхий дээр бїтэн хагас тэрбум хїн иод дутлын эмгэгтэй буюу
тийм эмгэг їїсгэх нєхцєл бїхий бїс нутгуудад амьдарч шинэ
мянганы босго алхлаа. Иод дутлын эмгэг нь хїний оюуны хомсдол,
мэдрэлийн тогтолцооны хєгжлийн согог, бахлуур, єсєлтийн
хоцрогдол, нєхєн їржихїйн хямрал, нялхсын эндэгдэл нэмэгдэх
улмаар улс орны эдийн засгийг зогсонги байдалд хїргэдэг
аюулт, хор хєнєєлт євчин болохыг дэлхийн эрдэмтэд судалж
тогтоосон байна.
Олон
улсын хамтын нийгэмлэг, тив, тивийн улс орнуудын тєр, засгийн
газрууд їїнд анхаарлаа хандуулж, иод дутлын эмгэгээс сэргийлэх
хєтєлбєр боловсруулж, тодорхой зорилт дэвшїїлж, хууль эрхзїйн
орчин бїрдїїлснээр їр дїнд хїрч байна.
Иод
дутлын эмгэгийн тархалтын байдал манай улсын аймаг, бїс
нутгуудад харилцан адилгїй байна. Эрдэмтдийн судалгаанаас
їзвэл манай оронд иод дутлын эмгэгийн тархалт улсын дунджаар
21,4 хувь, иоджуулсан давсны хэрэглээ тєвийн бїсэд 63,6
хувь, баруун бїсэд дєнгєж 24,3 хувьтай байна.
Эдгээр
тоон їзїїлэлт нь уг асуудлаар монголын тєр бодлого зорилтоо
хойш тавилгїй оновчтой тодорхойлж, хїн амаа иодын дутлаас
бїрэн сэргийлэхэд нийгэм, эдийн засаг, хууль эрх зїйн таатай
орчин бїрдїїлэхийг сануулж байгаа баримт юм.
Монгол
Улсын Засгийн газар 1996-2001 онд иод дутлын эмгэгтэй тэмцэх
їндэсний хєтєлбєр хэрэгжїїлж, 2002-2006 онд уг хєтєлбєрийг
їргэлжлїїлэхээр боллоо. Монгол Улсын Ерєнхийлєгчийн санаачилсан
“Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийг 2003
оны 10 дугаар сард Улсын Их Хурал баталсан.
Энэ хууль нь иоджуулсан давсны їйлдвэрлэлээс хэрэглээ хїртэлх
бїх шатанд їїсэх харилцааг зохицуулах, айл єрх бїрийн иоджуулсан
давсны хэрэглээг нэмэгдїїлэх замаар иод дутлын эмгэгээс
сэргийлэх улмаар бїрэн устгах замд хєтєлсєн эрх зїйн орчинг
бїрдїїлж єглєє.
Ард
иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг хэлбэрэлтгїй мєрдєж,
иод дутлын эмгэгээс їр хїїхдээ болон єєрсдийгєє сэргийлэх
таатай боломжийг ашиглах нь хїн амын эрїїл мэнд, амьдралын
чанараа дээшлїїлэхэд онцгой чухал ач холбогдолтойг тэмдэглэж
хэлье.
Иод
дутлын эмгэгээс сэргийлэхийн тулд нийтэд хамгийн их хїртээмжтэй,
єртєг зардал багатай, їр дїнтэй арга нь дэлхийн улс орнуудын
туршлагаар нэгэнт нотлогдсон давсыг иоджуулан хэрэглэх арга
юм байна. Монгол Улсын хїн амыг иод дутлын эмгэгээс сэргийлэх
ажлыг їр дїнтэй зохион байгуулахад орон даяар жигд хїртээмжтэй
болгох, ялангуяа бїс нутгууд, тєвєєс алслагдсан аймаг, сум,
баг, айл єрхєд иоджуулсан давсны хангамжийг эрс сайжруулах
шаардлагатай байна.
Энд
тєрийн бодлогоор дэмжигдсэн бодитой дэс дараатай арга хэмжээг
цаг алдалгїй тууштай хэрэгжїїлэх нь уг асуудлыг шийдэх амин
сїнс нь билээ.
Мэргэжлийн
байгууллага иод дутлын эмгэгийн тархалтын байдалд байнгын
ажиглалт судалгаа хийж, тїїндээ їндэслэн тодорхой бїс нутаг,
аймаг, нийслэл, сум, дїїрэг, баг хорооны тївшинд шаардлагатай
арга хэмжээг ялгавартай зохион байгуулж ажиллавал їр дїн
илїї гарах нь тодорхой.
Давсны
ордуудыг тїшиглїїлэн давсыг цэвэршїїлэх, їйлдвэрийн аргаар
боловсруулах, иоджуулах дэвшилтэт технологи нэвтрїїлж байгаа
орон нутгийн жижиг їйлдвэрїїдийг тєрийн бодлогоор дэмжих,
татварын хєнгєлєлт їзїїлэх асуудлыг уян хатан авч їзэж шийдвэрлэж
байх нь хуулийн хэрэгжилтэд нэн тустай байх болно.
Їг
хэлж буй энэхїї завшааныг ашиглан манай улсын хїн амын иод
дутлын эмгэгээс сэргийлэх ажилд байнга зєвлєн тусалж, санхїїгийн
тусламж, дэмжлэг їзїїлж ирсэн Дэлхийн эрїїл мэндийн байгууллага,
НЇБ-ын Хїїхдийн сан, Хїн амын сан, Япон улсын Засгийн газар,
Жайка болон бусад байгууллага, ажилтнуудад талархлаа илэрхийлье.
Иод дутлын эмгэгээс сэргийлэх, тїїнтэй тэмцэх ажлыг эрчимжїїлэхэд
хичээл зїтгэлээ дайчилж, амжилт олж буй тєрийн болон тєрийн
бус байгууллагын нийт ажилтнууд, їндэсний мэргэжилтнїїд,
эрдэмтэд, эмч, судлаачдад гїнээ талархаж байгаагаа илэрхийлэн
айл єрх, иргэн бїр иоджуулсан давс хэрэглэж хэвшихийг нийт
ард иргэддээ уриалж, зон олноороо эрїїл энхийн жаргалан
эдэлж явахыг билэгдэн ерєєе.
Бага
хурал їр дїнтэй болоосой гэж хїсч байна” гэлээ.
* * *