ХАТАГТАЙ
САРАСВАТИ МЕНОНЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди НЇБ-ын суурин зохицуулагч
бєгєєд НЇБХХ-ийн суурин тєлєєлєгч хатагтай Сарасвати Меноныг
монгол дахь їїрэгт ажлаа єндєрлєж байгаатай нь холбогдуулан
хїлээн авч уулзлаа.
Ерєнхийлєгч
Н.Багабанди “Таны НЇБХХ-ийн суурин тєлєєлєгчєєр ажиллах
хугацаанд НЇБ, Монгол Улсын хамтын ажиллагаа эрчимжиж, чанар,
їр дїн нь дээшилсэн он жил байсан гээд энэ хугацаан дахь
бїхий л їйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа онцоллоо.
Монгол
Улс НЇБ-д элссэний 40 жилийн ойг тэмдэглэсэн, НЇБ-ын Ерєнхий
нарийн бичгийн дарга ноён Кофи Аннан айлчилсан, Ардчиллыг
шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын V бага хурлыг зохион
байгуулсан зэрэг тодорхой їйл явдлуудыг нэрлээд эдгээр томоохон
ажлыг амжилттай зохион байгуулахад та чармайн, сэтгэл гарган
ажилласанд талархаж байна гэлээ.
НЇБ-ын
58-р чуулганд оролцож улсынхаа байр суурийг илэрхийлэн їг
хэлснээ Ерєнхийлєгч дурдаад цаашид НЇБ нь энхийг сахиулах,
олон улсын хурцадмал байдлыг зохицуулах гол байгуулагын
хувьд тус байгууллагын шинэчлэл, нєлєєг дээшлїїлэх тал дээр
олон улсын хамтын нийгэмлэгийн хїрээнд идэвхтэй хамтран
ажиллахаа тэмдэглэлээ.
Мєн
Монгол Улс НЇБ-ын дэмжлэгээр “Мянганы хєгжлийн зорилт” илтгэлээ
анх удаа гаргаж, НЇБ-д їг хэлэхдээ уг илтгэлийг олон нийтийн
хїртээл болгох талаар онцлон тэмдэглэсэн хийгээд цаашид
їїнд байнга анхаарал тавьж ажиллахаа Монгол Улсын Ерєнхийлєгч
хэлэв. Ерєнхийлєгч цааш нь дєнгєж саяхан Токио хотноо хандивлагчдын
зєвлєлдєх уулзалт амжилттай болсон талаар мэдээлэл авснаа
хэлээд НЇБ манай орны томоохон хандивлагч, нєгєє талаар
хандивлагчдын анхаарлыг татуулах, зохион байгуулахад томоохон
хувь нэмэр оруулж ирсэнд талархлаа илэрхийллээ.
Ерєнхийлєгч
Н.Багабанди їгийнхээ тєгсгєлд монгол орны хєгжил сайн сайхны
тєлєє оруулсан бодитой хувь нэмрийг нь їнэлж хатагтай Сарасвати
Менонд баярлалаа гээд цаашдын ажил їйлсэд нь єндєр амжилт
хїсэн ерєєлєє.НЇБ-ын суурин зохицуулагч бєгєєд НЇБХХ-ийн
суурин тєлєєлєгч хатагтай Сарасвати Менон монголд ажиллсан
он жилїїд їнэхээр сайхан дурсамж, сэтгэгдэл дїїрэн байснаа
хэлээд хэдийгээр хїйтэн цаг агаартай ч монголчуудын НЇБ-д
хандах хандлага, халуун дотноор хамтран ажилладаг нь надад
хїйтнийг мартуулдаг байсан гэлээ.
Монгол
хїмїїс “Мянганы хєгжлийн зорилт”-ыг сайн мэддэг нь Таны
удирдлага, їйл ажиллагаатай шууд холбоотой бєгєєд энэ зорилтыг
хэрэгжїїлэхэд тєр засгаас гадна иргэдийн єєрсдийнх нь идэвх,
оролцоо чухал нєлєєтэй хэмээн тэмдэглэв.
Тїїнчлэн
1990-ээд оны їеийн хандивлагчдын зєвлєгєєн нь гал унтраахад
л чиглэж байсан бол саяын Токиод болсон хандивлагчдын уулзалт,
зєвлєгєєн нь стратегийн, алсын хараатай бодлогын асуудалд
голлон анхаардаг болсныг илтгэн харууллаа хэмээн хатагтай
Менон онцоллоо.
Хатагтай
Менон Монгол Улсын Ерєнхийлєгчийн Авилгалын эсрэг їндэсний
бага хуралд оролцож хэлсэн їг нь чухал санаануудыг дэвшїїлсэн
бєгєєд цаашид бодит ажил хэрэг болгоход НЇБ-ын зїгээс хамтран
ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
* * *