2003.12.03

 

 

Ю.Цэдэнбалын єв дурсгалын тухай зарлиг гаргав

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Монголын ард тїмэн Монгол улсынхаа хувь заяанд тїїхэн эргэлт гаргаж, їндэс угсаа, тїїх соёл, тєр ёсоо сэргээн мандуулж, тусгаар тогтнол, бїрэн эрхт байдлаа бататган нийгмийн хєгжлийн ээдрээт замыг туулсан ХХ зууны дєчєєд жилд нь Монголын тєр, засаг, эрх баригч намыг тасралтгїй тэргїїлж байсан Юмжаагийн Цэдэнбалын гавъяа зїтгэлийг бодитойгоор їнэлж, тїїний дурсгалыг мєнхжїїлэх талаар манай иргэд, тєрийн албан хаагчид, тєр, нам, шашин, цэргийн нэрт зїтгэлтэн, алдар цолтонгууд, эрдэмтдийн гаргасан санал, санаачилгыг дэмжиж зарлиг гаргалаа.  

Уг зарлигт:

“1. Монгол Улсын тєр, засгийн тїїхэн зїтгэлтэн, улсын маршал Ю.Цэдэнбалын євийг судлах, нэрэмжит газруудыг бий болгох, амьдрал їйл ажиллагааг нь харуулсан тїїхэн баримтат кино бїтээхийг Засгийн газарт чиглэл болгосугай. 

2. Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалын намтар амьдрал ахуй, мєн тєр, нийгмийн нэрт зїтгэлтний хувиар тїїний гїйцэтгэсэн тїїхэн їїргийг шинжлэх ухааны арга хэлбэрээр нягтлан судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, тїїний амьдрал, їйл ажиллагаатай холбогдол бїхий дурсгалт зїйлс, євийг судлах, сурталчлах талаар санаачилга гаргаж ажиллахыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, сонирхогч, иргэд, тєрийн бус байгууллагуудад уриалсугай” гэжээ.

 
 * * *  



Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn