ЭЗЭН
ХААН АКИХИТОД БАРААЛХАВ
Япон Улсад албан ёсны айлчлал хийж
буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг
болон дагалдан яваа хїмїїсийн хамт Японы Цог Жавхлант Эзэн
хаан Акихито, Эрхэм дээд хатан Мичико нарт 12 дугаар сарын
4-ний єдєр бараалхан хоёр орны харилцаа хамтын ажиллагаа,
болон манай ард тїмнїїдийн тїїхэн хэлхээ холбоо, соёл, урлаг,
ёс заншлын талаар элэгсэг дотноор ярилцлаа.
Энэхїї уулзалтад їе залгамжлах Хунтайж
Нарухито, Ханхїї Фумихито, Гїнжийн хамт байлцав. Монгол
Улсын Ерєнхийлєгч ярианыхаа эхэнд Япон Улсын Засгийн газрын
урилгаар їзэсгэлэнт сайхан Япон оронд айлчлах їеэр Цог Жавхлант
Эзэн хаантай дахин уулзах завшаан тохиолдсонд баяртай байгаагаа
илэрхийлээд 2002 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат
харилцаа тогтоосны 30 жилийн ой тэмдэглэлт сайхан їйл явдлаар
дїїрэн болж єнгєрсєн ялангуяа Хан хїї Акишинономия гїнжийнхээ
хамт Монгол оронд анх удаа морилон ирсэн нь Монгол, Японы
харилцааны тїїхэнд чухал їйл явдал болсныг онцлон тэмдэглэв.
Тэрбээр цааш нь Монгол орны байгаль,
жилийн дєрвєн улирал, цаг агаарын байдал, монголчуудын уламжлалт
эрийн гурван наадмын тухай, монгол шатрын хєлєг тоглох дїрэм
болон тоглоом наадгайн талаар сонирхуулан хэллээ.
Мєн Японы мэргэжлийн сїмо бєхийн барилдаан
болон сїмогоор барилдаж буй их аварга Асашёорї болон Кёкюшьюзан,
Кёкьютэнзан ер нь сїмод хїч їзэж буй монголын бєхчїїдийн
тухай халуун дотно яриа єрнїїллээ. Цог жавхлант эзэн хаан
Акихито хоёр орны харилцаа хамтын ажиллагаа єрнїїн хєгжиж
байгааг тэмдэглээд єнгєрсєн жил дипломат харилцаа тогтоосны
30 жилийн ойг тэмдэглэн єнгєрїїлсэн, энэхїї ойн оргил їйл
явдал нь Японы Ханхїїгийн айлчлал байсан бєгєєд уг арга
хэмжээг амжилттай зохион байгуулсанд Монгол Улсын Ерєнхийлєгчид
талархлаа илэрхийлэв, Ярианыхаа тєгсгєлд Монгол Улсын
Ерєнхийлєгч Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Акихитог тааламжтай
цагтаа манай оронд айлчлахыг урилаа.
ЗООГ
БАРИЛАА
Уулзалтын дараа Япон Улсын Цог жавхлант
эзэн хаан Акихито, Эрхэм дээд хатан хаан Мичико, їе залгамжлах
хунтайж Нарухито, Ханхїї Фумихито гїнжийн хамт Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди гэргий А.Оюунбилэг болон дагалдан
яваа албаны тєлєєлєгчдийг хїндэтгэн зоог барилаа.
Хїндэтгэлийн зоогт Гадаад хэргийн сайд
Л.Эрдэнэчулуун, Японд суугаа Монгол Улсын Онц бєгєєд бїрэн
эрхт Элчин сайд З.Батжаргал гэргий Б.Дашхїї, ХХАА-н сайд
Д.Насанжаргал, ЕТГ-ын дарга Б.Батхишиг нар байлцав.Хунтайж
Нарухито , Ханхїї Фумихито нартай уулзлаа.
Япон Улсад албан ёсоор айлчилж байгаа
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди гэргий А.Оюунбилэг
болон дагалдан яваа тєлєєлєгчдийг їе залгамжилсан Хунтайж
Нарухито, Ханхїї Фумихито гїнжийн хамт хїлээн авч уулзан
хоёр талын харилцаа хамтын ажиллагаа, соёл урлаг, боловсрол,
тїїхэн уламжлал сэдвээр ярилцлаа.
Эрхэм дээд Ханхїї єнгєрсєн жил Монгол
Улсад хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд
энэхїї айлчлалыг зохион байгуулан, амжилттай болгоход анхаарлаа
хандуулан ажилласанд Монгол Улсын Ерєнхийлєгчид талархлаа
илэрхийлэв. Мєн монгол оронд їзэж сонирхсон зїйлсээсээ халуун
дотноор дурсан ярилаа.