2003.12.05

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИ ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАНКНЫ (JBIC) ЕРЄНХИЙЛЄГЧ К.ШИНОЗАВАТАЙ УУЛЗАЖ ЯРИЛЦЛАА 

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Японы олон улсын хамтын ажиллагааны банкны JBIC Ерєнхийлєгч К.Шинозаватай уулзан хоёр орны эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцон ярилцлаа.Ерєнхийлєгч Н.Багабанди монгол орны дэд бїтцийг хєгжїїлэх, эдийн засгийн тогтвортой хєгжлийн суурийг тавихад Япон Улсын Засгийн газрын хєнгєлєлттэй зээл дорвитой хувь нэмэр болж байгааг онцлон тэмдэглээд монголын ард тїмэн, Монгол Улсын Тєр, Засгийн нэрийн ємнєєс талархал илэрхийлээд Монгол Улс гадаадын шууд хєрєнгє оруулалтыг татах, тїїнийг хєхиїлэн дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ авч байгааг тэмдэглэв. 

           Тэрээр цааш нь Монгол Улс єєрийн ард тїмэн, тєр засгийн хїчин чармайлт, хандивлагчид, ялангуяа Японы Засгийн газрын ХАЁТ-ийн їрээр шилжилтийн їеийн хїндрэл бэрхшээлийг амжилттай гэтлэн давж эдийн засгийн салбарт зарим нааштай їр дїнд хїрээд буйг тэмдэглээд тодорхой хугацааны туршид дээрх хамтын ажиллагааны ач холбогдол хэвээр байх болно гэдгийг хэлэв.

            Монгол дахь ардчиллын ололтыг бэхжїїлж, чєлєєт эдийн засгийн тогтолцоог бїрдїїлэх зорилтын хїрээнд хувийн хэвшлийн аж ахуйг бодлогоор дэмжиж ирсний дїнд Монгол Улсын ДНБ-д хувийн сектор 70 орчим хувийг эзлэх болсныг Ерєнхийлєгч Н.Багабанди тэмдэглээд цаашид хоёр тал Засгийн газрын шугамаарх хамтын ажиллагааны зэрэгцээ хувийн хэвшлийн худалдаа, хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааг дэмжиж хєгжїїлэх шаардлагатай байгааг онцоллоо.

           Энэ бодлогын хїрээнд їндэсний їйлдвэрлэлийг сэргээх, ялангуяа экспортын чиглэлтэй жижиг, дунд їйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Японы Засгийн газраас 2 їе шаттай зээл авч ашиглах хїсэлтэй байдгаа хэллээ. Монгол Улсын Ерєнхийлєгч ярианыхаа тєгсгєлд єєрийн орны цаашдын хєгжилд зайлшгїй шаардлагатай дэд бїтцийг сайжруулахтай холбоотой хєтєлбєр, тєсєл хэрэгжїїлэхэд JBIC банк урьдын адил идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд ноён Шинозавад ажлын амжилт хїсч, цаашид Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

           Ноён Шинозава ноён Ерєнхийлєгч таны энэ удаагийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд чухлаар нєлєєлєхийг тэмдэглээд саяхан болж єнгєрсєн монголд хандивлагчдын уулзалт зєвлєлєгєєн амжилттай болж єнгєрсєнд баяр хїргэлээ.  

           Мєн Монгол Улсын Ерєнхийлєгчийн хїсэлт болгосон їндэсний їйлдвэрийг сэргээх, ялангуяа экспортын чиглэлтэй жижиг дунд їйлдвэрийг дэмжих зорилгоор авах хоёр їе шатлалтай зээлийн талаар судлан їзэж анхааралдаа авахаа илэрхийлээд цаг зав гарган хїлээн авч уулзсанд талархлаа илэрхийллээ. 

* * *  
 


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn