МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИ
ЯПОН
УЛСЫН ЕРЄНХИЙ САЙД Ж.КОИЗЇМИТЭЙ УУЛЗЛАА
Япон Улсад албан ёсны айлчлал
хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди 12 дугаар
сарын 04-ний єдєр Япон Улсын Ерєнхий сайд Ж.Койзїмитай уулзан
хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ
хийв.
Ерєнхийлєгч Н.Багабанди
ярианыхаа эхэнд монгол оронд ойр дотно байдаг Япон Улсад
урьж албан ёсоор айлчлуулж байгаад талархлаа илэрхийлж Япон
Улсын Ерєнхий сайдаар дахин томилогдсонд нь чин сэтгэлийн
баяр хїргэв. Япон Улстай харилцах асуудал бол Монгол Улсын
Гадаад бодлогын тэргїїлэх зорилтын нэг бєгєєд миний ємнєх
айлчлалын їеэр тунхагласан хоёр орны хоорондын иж бїрэн
тїншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа сїїлийн жилїїдэд бїхий
л салбарт эрчимтэй єргєжин хєгжиж байгаад сэтгэл нэн ханамжтай
байгаагаа тэмдэглэв.
Монголд хандивлагч орнуудын
10 дахь удаагийн уулзалтыг Япон Улсын Засгийн газар Дэлхийн
Банктай хамтран амжилттай, сайн зохион байгуулсанд талархлаа
илэрхийлж Япон Улсын Засгийн газрын Хєгжлийн албан ёсны
тусламж (ХАЁТ)-ийг Монгол орны эдийн засгийн тогтвортой
єсєлтийг хангах, ололтыг бататгах, улмаар ядуурлыг бууруулахад
чиглэсэн тєсєл, арга хэмжээ хэрэгжїїлэхэд тїлхїї анхаарч
хэмжээг нь єнєєгийн тївшингээс бууруулахгїй байна гэдэгт
итгэж байгаагаа Ерєнхийлєгч илэрхийлээд цаашид хоёр тал
хувийн хэвшлийн худалдаа, хєрєнгє оруулалтын хамтын ажиллагааг
эрчимжїїлэн хєгжїїлэх шаардлагатай байхыг хїслээ.
Мєн Монгол Улсын Ерєнхийлєгчийн
айлчлалын їеэр байгуулах гэж байгаа Монгол Улс, Япон Улсын
Засгийн газар хоорондын “Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”
нь хоёр орны хоорондын техникийн хамтын ажиллагааг илїї
їр бїтээлтэй, тїргэн шуурхай явуулах, боловсон хїчин бэлтгэхэд
чухал ач холбогдолтой баримт бичиг болгоход цаашид харилцааны
эрх зїйн їндсийг бэхжїїлэх, худалдаа, эдийн засгийн хамтын
ажиллагааг дэмжих бодлогын хїрээнд Давхар татвараас чєлєєлєх
тухай, Чєлєєт худалдааны тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн
тухай, Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай зэрэг
гэрээ, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгааг
судлаж їзэн нааштай хариу єгнє гэдэгт найдаж буйгаа Монгол
Улсын Ерєнхийлєгч хэлэв.
Ерєнхийлєгч цааш нь байгаль
орчны салбарын хамтын ажиллагаа нь монгол, японы хамтын
ажиллагааны цаашдын нэг гол сэдэв байхыг онцлоод Киотогийн
протокол болон Цэвэр хєгжлийн механизм (CDM)-ын хїрээнд
хамтран ажиллах єргєн боломж байгааг тэмдэглэв. Тїїнчлэн
боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг, спорт, хїмїїнлэгийн
салбарт хамтын ажиллагааг єргєжїїлэх нь хоёр орны харилцааны
хєгжилд нэн чухал ач холбогдолтой юм.
Миний тїрїїчийн айлчлалын
їеэр Японд монголын 500 оюутныг сургах талаар тохиролцож,
амжилттай хэрэгжсэнд баяртай байна гээд цаашид сургах оюутнууд,
мэргэжил дээшлїїлэгчдийн тоог нэмэгдїїлэх, залуучуудын солилцоог
єргєжїїлэх, тїїх, соёлын євийг хадгалж хамгаалах талаар
хамтарч ажиллахыг ноён Ж.Койзїмид хэллээ.
Монголын їндэсний їйлдвэрлэлийг
сэргээх, ядуурлыг бууруулах зорилтын хїрээнд мэрэгшилтэй
ажиллах хїч бэлтгэх, ажилгїйчїїдийг ажлын байраар хангахтай
уялдуулан манай дадлагажигч ажилчдыг Японд хїлээн авч байгаагийн
ач холбогдлыг онцлон тэмдэглэж, їїнд тохиолдож буй бэрхшээлийг
гэтлэн давахын тулд Монголын холбогдох байгууллагын тєлєєлєгчдийг
ойрын їед Японд ирїїлж яриа хэлцээ явуулахад бэлэн байгаагаа
Ерєнхийлєгч илэрхийлэв.
Монголын хувийн хэвшлийг
дэмжих, экспортод чиглэсэн жижиг,дунд їйлдвэрлэлийг дэмжихийг
тулд японы засгийн газраас хоёр шатлалтай зээлийн асуудлыг
шийдвэрлэж єгєхийг хїсэв. Ерєнхий сайд Ж.Койзїми зургаан
жилийн ємнє Монгол улсад эрїїл мэндийн сайдын хувиар айлчилж
байснаа дурсаад тїїнээс хойш хоёр улсын харилцаа ихээхэн
хєгжсєнийг бахархан тэмдэглэв.
Уулзалтын тєгсгєлд Ерєнхийлєгч
Н.Багабанди 1945 онд олзлогдсон японы цэргїїдийн хувийн
хэргийн хуулбарыг Ерєнхий сайд Ж.Койзїмид гардуулж хэлэхдээ
японы Засгийн газрын хїсэлтийн дагуу манай улс энэ ажлыг
эхэллээ. Цаашид олзлогдсон цэргийн материалыг їргэлжлїїлэн
єгєх болно энэ удаад 100 гаруй цэргийн материалыг авчирлаа
гээд Ж.Койзїмигийн тєрсєн Каназава мужаас цэрэгт татагдсан
нэгэн бага дэслэгчийн хувийн хэргийг їзїїлж танилцуулав.
Ерєнхий сайд Ж.Койзїми Монгол
Улсын Ерєнхийлєгчид чин сэтгэлийн талархал илэрхийлээд “Сїхийн
цагаан морь” хэмээх монгол їлгэр бїхий японы бага сургуулийн
сурах бичгийг сонирхуулав.
*
* *