МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИТОКИОГИЙН ХЄДЄЄ АЖ АХУЙН ИХ
СУРГУУЛИЙН
ХЇНДЭТ ДОКТОРЫН ЦОЛ ХЇРТЛЭЭ
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди 12 дугаар сарын 05-ны єдєр Токиогийн
Хєдєє аж ахуйн их сургуульд зочлон тус сургуулийн Хїндэт
докторын цол гардан авлаа. Хїндэт докторын цол гардан авахад
тус сургуулийн эрдмийн зєвлєлийн гишїїдээс гадна Япон Улсын
Ерєнхий сайд асан Тошику Кайфу болон тус их сургуулийн 1200
гаруй оюутан, энд суралцаж буй сумоч Ама буюу Хїчитбаатар,
монгол оюутнууд оролцлоо. Монгол Улсын Ерєнхийлєгч хїндэт
докторын цол гардан аваад їг хэлэхдээ
‘’Нэгэн зуун
жилийн ємнє байгуулагдсан цагаасаа танай сургууль ХАА-н
хийгээд байгалийн шинжлэх ухааны бїхий л салбарт эрдэм шинжилгээ,
судалгааны ажлыг эрхлэн, єндєр мэргэжлийн боловсон хїчин
бэлтгэдэг їндэсний хэмжээний их сургууль, эрдэм номын их
уурхай болтлоо єргєжин хєгжсєн нь їнэхээр бахархах сэтгэгдлийг
тєрїїлж байна.
Ард тїмнийхээ
мэдлэг оюуны санг шинжлэх ухаан, боловсролын хєгжилтєєр
байнга тэтгэсээр ирсэн тус сургууль нь улс орноо улам баян,
хїчирхэг, орчин їеийн дїр тєрхтэй болоход тодорхой їїрэг
гїйцэтгэж байгаа гэдэгт эргэлзэхгїй байна.
Сїїлийн жилїїдэд
Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тїргэн
хурдацтай єргєжин хєгжиж байгаад миний сэтгэл нэн хангалуун
байдаг юм. Манай хоёр орны харилцаа улс тєр, эдийн засгийн
тєдийгїй боловсрол, соёл, шинжлэх ухаан хїмїїнлэгийн салбарт
ч идэвхтэй урагшилж байна.
Токиогийн ХАА-н
их сургууль Монголын оюутан залуусыг хїлээн авч єндєр мэдлэг
боловсрол олгохын зэрэгцээ манай ХАА-н их сургуультай хамтын
ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа нь Монголын хєдєє
аж ахуйг хєгжїїлэх, чадварлаг боловсон хїчин сурган бэлтгэхэд
чухал хувь нэмэр оруулж байгаа хэрэг ээ.
Энэхїї хамтын
ажиллагаа сургалт, эрдэм шинжилгээний єргєн хїрээг хамраад
зогсохгїй нэг нэгийнхээ соёл, зан заншил, арга барилаас
суралцах, харилцан ойлголцлыг гїнзгийрїїлэх, улмаар шинэ
амьдралыг цогцлон бїтээх залуу їеийг тєлєвшїїлэн хєгжїїлэхэд
їлэмж тус нэмрээ єгєх болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол улс хїн
амыг хїнс, єргєн хэрэглээний бараагаар, їйлдвэрийг тїїхий
эдээр хангаж экспортын бїтээгдэхїїний нэлээд хэсгийг гаргадаг
ХАА-н їйлдвэрлэлийн бодлогодоо онцгойлон анхаардаг юм. Хєдєє
аж ахуйн салбарт хувьчлалын бодлого хэрэгжїїлж, газрын шинэтгэлийг
хийж байна.
Монгол мал аж
ахуйн орон. Бидний євєг дээдэс олон зууны туршид бэлчээрийн
мал аж ахуй эрхэлж ирсэн юм. Эдїгээ бид уламжлалт бэлчээрийн
аж ахуйн зэрэгцээ єндєр ашиг шимтэй малын шилмэл бїтцийг
бий болгон суурин маягийн эрчимжсэн МАА-г тэжээл їйлдвэрлэлтэй
зохистой хослуулан хєгжїїлэхийг зорьж байна. Бас газар тариалангийн
їйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтрїїлэх, эрчимжїїлэх
бодлогыг їе шаттайгаар хэрэгжїїлэх, хєдєє аж ахуйн гаралтай
бїтээгдэхїїнийг боловсруулах жижиг, дунд їйлдвэрийг хєгжїїлэх,
хєдєє аж ахуйн салбарт гадаадын хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлэхийг
зорьж байна.
Їндэснийхээ хєдєє
аж ахуйг зах зээлийн єрсєлдєх чадвартай, биеэ даасан, їр
ашигтай салбар болгон хєгжїїлэхийг зорихдоо байгаль орчинд
ээлтэй технологи нэвтрїїлэхэд ч чухалчлан анхаарч байна. Эрс
тэс, хатуу ширїїн уур амьсгалтай Монгол оронд хєдєє аж ахуйн
їйлдвэрлэлийг їр ашигтай эрхлэн хєтєлж дээрх зорилтуудаа
хэрэгжїїлэхэд їнэхээр хїндрэл, бэрхшээлтэй байдаг юм.
Гэвч бэрхшээлгїй
ажил гэж юу байхсан билээ. Аливаа хїндрэлтэй асуудлыг даван
туулахад шинжлэх ухаан, мэдлэг мэргэжлээс илїї найдвартай
хїч, нєєц гэж байхгїй бизээ. Энэ агуулга талаас хандвал
ХАА-н шинжлэх ухааны судалгаа шинжилгээний онол, арга зїй
удирдлагын тївшинг дээшлїїлж, биотехнологи, генийн инженерчлэлийн
дэвшилтэт ололтыг бїтээлчээр нэвтрїїлэх замаар ХАА-н їйлдвэрлэлийн
їр ашгийг дээшлїїлэх тал дээр тэргїїний хєгжилтэй орнуудаас
суралцах шаардлага хэрэгцээ бидэнд их бий.
Энэ шаардлага,
хэрэгцээгээ хангахад Токиогийн ХАА-н их сургуультай тогтоосон
бїтээлч харилцаа холбоо цаашид ч нэгэн чухал гїїр болсоор
байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэхэд таатай
байна. Єнєєдєр надад Токиогийн ХАА-н их сургуулийн “Хїндэт
доктор”-ын эрхэм цолыг олгож гїн хїндэтгэл їзїїлж байгаа
Та бїхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Энэхїї хїндэт
цолыг Монгол Улсын Ерєнхийлєгчид олгохдоо манай хоёр орны
ард тїмний найрамдал нєхєрлєл, цаашдын хамтын ажиллагаа,
тїїний дотор боловсрол, хєдєє аж ахуйн харилцааг хєгжїїлэхэд
тус дэм їзїїлж хїчин зїтгээрэй гэсэн захиас даалгавар хамт
яваа гэж їзэж баяртайгаар хїлээн авч байна’’ хэмээн хэллээ.
*
* *