2003.12.06

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н. БАГАБАНДИЯПОНЫ ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЄЛЄЄЛЄГЧИДТЭЙУУЛЗЛАА

           Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Токио хотын Японы їндэсний сэтгїїлчдийн клуб буюу хэвлэлийн хїрээлэнд зочлон японы нэр нєлєє бїхий хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгїїлчидтэй уулзан тэдний сонирхсон асуултад хариуллаа.

           Энэхїї уулзалтад Асахи, Маиничи шинбїн, Нихонкейзай зэрэг сонин болон томоохон телевизийнхэн оролцлоо. Хэвлэлийн хїрээлэнд цугларсан сэтгїїлчдэд хандан айлчлалынхаа талаар Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ “Япон Улсын Засгийн газрын урилгаар хийж буй энэхїї албан ёсны айлчлал амжилттай їргэлжилж байгаад сэтгэл нэн ханамжтай байна. Монгол Улсын Ерєнхийлєгч Япон Улсад айлчлах їеэрээ Япон Улсын Эзэн хаан Акихитод бараалхаж, Парламентын Зєвлєхїїдийн болон Тєлєєлєгчдийн танхимын дарга нартай уулзаж, Ерєнхий сайд Ж.Коизїмитэй хэлэлцээ хийлээ.

            Эдгээр уулзалт, хэлэлцээний явцад монгол, японы харилцаа, хамтын ажиллагааны болоод бїс нутгийн асуудал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож хоёр орны хооронд тогтоосон Иж бїрэн тїншлэлийн харилцааг бататган хєгжїїлэх, бїс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжїїлэх талаар цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан нотоллоо.

           Ерєнхийлєгч Н.Багабанди 1998 онд албан ёсоор айлчлах хугацаандаа ярьж тхоиролцсон монголын 500 залуусыг японд сургах асуудал бодит ажил хэрэг болж хэрэгсэнийг дурдаад энэ удаа дахин 500 залуусыг сургахаар болсныг мэдэгдлээ. Мєн айлчлалын їеэр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр” нь хоёр орны хоорондын техникийн хамтын ажиллагааны эрч далайцыг нэмэгдїїлж, тїїний хэрэгжилтийг шуурхай болгоход тїлхэц болох чухал ач холбогдолтой баримт бичиг юм хэмээн Ерєнхийлєгч Н.Багабанди тэмдэглэн хэлэв.

           Дараа нь японы сэтгїїлчид япон монголын харилцаа, Хойд солонгосын асуудал болон бїс нутгийн аюулгїй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар монгол улсын байр суурийг асууж тодрууллаа.

* * * 


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn