2003.12.06

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИНАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГЇЇДИЙН ХЇЛЭЭН
АВАЛТАД ОРОЛЦОН ЇГ ХЭЛЛЭЭ

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг дагалдан яваа албаны хїмїїсийн хамт Япон, Монголын найрамдал соёлын нийгэмлэгїїдийн тэргїїнїїдийн зохион байгуулсан хїлээн авалтад оролцон їг хэллээ. 

           Акасака принц зочид буудлын Рошики танхимд болсон энэхїї хїлээн авалт дээр Ерєнхийлєгч хэлэхдээ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалтай холбогдуулан энэхїї хїлээн авалтыг зохион байгуулж байгаа Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгїїдийн удирдлага, гишїїд, Монгол орныг талархан дэмжигчид, энд хїрэлцэн ирсэн Эрхэм хїндэт Та бїхэнд хувиасаа болон дагалдан яваа тєлєєлєгчид, бараа бологчдын нэрийн ємнєєс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшїїлье.

           Монгол-Японы харилцааг хєгжїїлэх ариун гэгээн їйл хэрэгт хїчин зїтгэж, зїрх сэтгэлийн дуудлагаараа хуран цугладаг Япон анд нєхєдтэйгєє яг 5 жил хагасын ємнє Токиод уулзаж, хїлээн авалтад оролцсоноо би дурсан санаж байна.

           Танил дотно найз нєхєд хуучин андууд Та бїхэнтэй энд дахин уулзаж, мєн Монгол орныг дэмжигч шинэ хїмїїстэй учран танилцах сайхан завшаан тохиосонд туйлын баяртай байна.  Монголчууд бид монголыг дэмжигч улс орнууд, анд нєхдийнхєє тал бїрийн дэмжлэг туслалцаатайгаар єєрийн орныг ардчиллын їнэт зїйлсийг эрхэмлэн дээдэлсэн, хєгжин цэцэглэсэн орон болгохын тєлєє чармайн ажиллаж байна. 

           Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замыг сонгон авсан 1990-ээд оны эхэн їеэс Монгол, Япон улсууд харилцаа, хамтын ажиллагааны шинэ гараагаа эхэлж єдгєє “Иж бїрэн тїншлэл”-ийн зарчмаар єрнїїн хєгжиж харилцааны эрчим, цар хїрээ єдрєєс єдєрт єргєжин тэлж байгааг сэтгэл бахдан харж байна. 

           Монгол оронд ардчиллыг гїнзгийрїїлэх, зах зээлийн эдийн засгийн харилцааг тєлєвшїїлэхэд бидэнд мартахын аргагїй, сэтгэл харамгїй тусламж їзїїлсэн орон, ард тїмэн бол Япон Улс, японы ард тїмэн билээ. Энэ тухай манай орны аль ч єнцєг булан бїрт амьдарч буй хэн бїхэн маш сайн мэдэрч байдаг бєгєєд Та бїхэнд гїн талархаж байдгийг уламжлахад таатай байна. 

           Єнгєрсєн 10 гаруй жилийн хугацаанд манай орны нийгэм эдийн засгийн амьдралд гарсан нааштай єєрчлєлт, ололт амжилт нь Япон Улсын Засгийн газар, ард тїмнээс їзїїлсэн туслалцаа дэмжлэгтэй шууд холбоотойг онцлон тэмдэглэж байна.

           Хамтын ажиллагааны явцад манай хоёр ард тїмний найрамдалт харилцаа гїнзгийрэн нэг нэгэндээ элэгсэн дотносож, улам ойртон нєхєрлєсєн нь бид бїхний хамтын хамгийн чухал ололт гэж їзэж байна.  Монгол Японы харилцаа хэдэн зуун жилийн тїїхтэй тєдийгїй биднийг бїр угсаа гарал нэгтэй ард тїмэн гэж зарим судлаач эрдэмтэд ярьж бичдэг.

            Монгол Япон хїїхдийн єгзгєн дээр тамгалсан хєх толбо їїний нэг нотолгоо биш гэж її? Олон жилийн улбаа сурвалжтай манай хоёр орны харилцаанд онцгой чухал ач холбогдолтой, хоёр орныг улам ойртуулан нєхєрлїїлэх їйл явцын эхийг тавьсан дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг єнгєрсєн жил бид хамтдаа тэмдэглэн єнгєрїїлсэн.

           Энэ їеэр Японы Эзэн хааны гэр бїлийн гишїїдээс анх удаа Эрхэм Дээд Ханхїї, гэргийн хамтаар Монгол оронд айлчилж манай ард тїмний аж амьдрал, тїїх соёлын єв уламжлалтай танилцсан нь хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, ард тїмнїїдийн нєхєрлєлийг улам бэхжїїлэн хєгжїїлэхэд чухал хувь нэмэр болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

           Манай улсын Ази дахь гол тїнш орны нэг-Япон Улстай тогтоосон Иж бїрэн тїншлэлийн зарчимд тулгуурласан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжїїлэх нь манай гадаад бодлогын тэргїїлэх чиглэлийн нэг бєгєєд цаашид ч энэ чанараа хадгалах болно. 

           Та бїхний їїсгэн байгуулсан найрамдлын нийгэмлэгїїд хийгээд олон нийтийн байгууллагуудын санаачлага, їйл ажиллагаа, тїїнчлэн хувь хїмїїсийн болоод єрх гэр бїлїїдийн хоорондын нєхєрлєл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхийн баттай їндэс суурь болж, харилцааны хєгжилд їлэмж чухал хувь нэмэр болж байдгийг энд зориуд тэмдэглэхийн сацуу энэхїї сайн сайхан їйл хэргийн тєлєє сэтгэл зїтгэл гарган ажиллаж байгаа Та бїхэнд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хїлээн авна уу.

           Та бїхний элгэмсэг сайхан сэтгэлийн дэмжлэг, хїчин чармайлтаар манай хоёр орны харилцаа, ард тїмний дотно нєхєрлєл шинэ зуунд улам бїр дэвжин хєгжинє гэдэгт итгэл тєгс байна.  Хоёр орны харилцааг гїнзгийрїїлэн хєгжїїлэх, ард тїмнїїдийн нєхєрлєлийг бэхжїїлэхэд чиглэсэн нэр хїндтэй Та бїхний ажил їйлсэд улам их амжилт хїсч, энд хуран цугларсан Монголыг дэмжигч Хїндэт Япон анд нєхєд та бїхэнд аз жаргал, эрїїл энх, сайн сайхны єлзийтэй ерєєлийг дэвшїїлье гэлээ. 

           Хїлээн авалтад Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Хїнс хєдєє аж ахуйн сайд Д.Насанжаргал, Япон Улсад суугаа Онц бєгєєд бїрэн эрхт Элчин сайд З.Батжаргал, УИХ-ын гишїїн М,Далайхїї, ЕТГ-ын дарга Б.Батхишиг, Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Чойжилсїрэн нар, Японы талаас тус улсын парламентын зєвлєхїїдийн танхимын Япон Монголын найрамдлын бїлгийн дарга, Хууль зїйн сайд Д.Нозава, Гадаад хэргийн тэргїїн дэд сайд И.Айсава болон Ерєнхий сайд асан Т.Кайфу, Ц.Хата зэрэг єндєр дээд хэмжээний зочид оролцлоо. 

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn