2003.12.07

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙГ ХЇНДЭТГЭН ЭЛЧИН САЙД Т.ТОДА ОРОЙН ЗООГ БАРИЛАА

           Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди гэргий А.Оюунбилэгийг хїндэтгэн Элчин сайд Т.Тода Никко хотын “Мермонти Никко” зочид буудалд хїндэтгэлийн оройн зоог барилаа.

           Зоогийн їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч “Монгол Японы найрсаг харилцаа хамтын ажиллагаа нийгмийн амьдралын бїхий л салбарыг хамран иж бїрэн тїншлэлийн тївшинд єргєжин хєгжиж байгаад бид сэтгэл нэн ханамжтай байна.

            Монгол оронд ардчиллыг гїнзгийрїїлэх, зах зээлийн эдийн засгийг тєлєвшїїлэн хєгжїїлэх, залуу їеийнхэнд эрдэм боловсрол олгоход Монголчууд бидэнд сэтгэл харамгїй хамгийн их тусламж їзїїлсэн орон, ард тїмэн бол Япон Улс, Японы ард тїмэн юм.

           Энэ тухай манай орны иргэд бїгд сайн мэддэг бєгєєд талархаж байдаг билээ” хэмээн онцлон хэллээ. Хїндэтгэлийн зоогт УИХ-ын гишїїн М.Далайхїї, ХХАА-н сайд Д.Насанжаргал, Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг, японы талаас тус улсын Гадаад хэргийн дэд сайд асан Т.Яно болон Точигимуж, Никко хотын удирдлагууд оролцлоо.


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn