МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИД ЯПОНЫПАРЛАМЕНТЫН ГИШЇЇН БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид японы парламентын гишїїн
Т.Таро бараалхан эрїїл мэндийн чиглэлээр монголд хэрэгжїїлж
эхлэх гэж буй тєсєл їйл ажиллагааныхаа талаар мэдээлэн ярилцлаа.
Ерєнхийлєгч
Н.Багабанди парламентын гишїїний хувьд монголын ард тїмний
сайн сайхны тєлєє зїтгэн ихийг гїйцэлдїїлж байгаад талархлаа
илэрхийлэв. Ялангуяа монголын эмч нарыг олноор нь сургалтад
хамруулсныг онцлоод цаашдаа ч їргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа
хэллээ.
Тэрээр
цааш нь єєрийн энэ удаагийн айлчлалын їеэр япон улсын засгийн
газартай техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулагдсаныг
дурдаад энэ нь бусад тєсєл хєтєлбєр, эрїїл мэндийн салбарын
хамтын ажиллагаанд ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Монгол
Улсын Ерєнхийлєгч японы Цог жаавхлант эзэн хаан Акихито,
Ерєнхий сайд Ж.Койзїми, парламентын удирдлагауудтай уулзсан
хийгээд Засгийн газрын нєлєє бїхий гишїїд болон хэвлэл мэдээллийнхэнтэй
уулзсанаа танилцуулаад айлчлалын їр дїнд сэтгэл хангалуун
байгаагаа онцоллоо.
Ноён
Т.Таро саяхан парламентын сонгууль болсон, мєн АЦХХШ (SARS)
євчин гарсантай холбогдоод монголд хэрэгжих хєтєлбєр саарсан
харин одооноос эрчимтэй ажиллах болно гэлээ.
Тэрээр
монголчууд гадаадад эмчилгээ оношлогоо хийлгэхээр гадаадад
жилд маш их хэмжээний хєрєнгє зардаг. Їїнийг
бууруулах, гадагшаа урсаж буй хєрєнгийг багасгах зорилгоор
орчин цагийн техник тоноглолтой эмнэлэг байгуулах ажлаа
удахгїй эхлїїлэхээр болж байгаагаа Ерєнхийлєгчид танилцуулав.
Уулзалтын тєгсгєлд Монгол Улсын Ерєнхийлєгч хїн ардын эрїїл
мэндийн тєлєє сэтгэл гарган зїтгэх нь буянтай хэрэг хэмээгээд
зорьж буй ажилд нь амжилт ерєєлєє.