2003.12.08

 

 

“ТЭНГЭР” МОНГОЛ ТОСГОНД ЗОЧИЛЛОО

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди дагалдан яваа тєлєєлєгчдийн хамт Точиги мужийн Насї хотын “Тэнгэр” монгол тосгонд зочлон їйл ажиллагаатай нь танилцлаа.

           Япон Улсад дотоодын жуулчдыг татах їїднээс орон нутгийн захиргаа, хувь хїмїїс, пїїс компаниас эрхлэн гадаадын улс їндэстнїїдийн ахуй соёлыг харуулсан амралтын цогцолборыг олноор барьж байгуулсны дотор монгол тосгон нэлээд хэд хэд байдаг хэмээн Ерєнхийлєгч Н.Багабандид танилцуулж байлаа.

           Оошима Форум хэмээх компани 1999 онд нээсэн тус монгол тосгонд жуулчдыг гэр бїл, найз нєхєдтэй нь хамтад нь амраах зорилгоор байгуулсан бєгєєд жилд арван мянга гаруй зочид амардаг байна. Энд амрах зуураа монгол гэр барих, бууз хуушуур хийн сїїтэй цай чанаж монгол їндэсний хувцас ємсєж їздэг хэмээн цогцолборын захирал энд танилцуулсан юм.

           Тэнгэр тосгоны гэр, тавилгыг монголоос импортлосон бєгєєд бїрээс туургыг чийгэнд тэсвэртэй бинил материалаар орлуулан хийжээ. Монгол Улсын Ерєнхийлєгч монголын ахуй соёл, зан заншлыг харуулсан жижиг музейг їзсэний дараа Насї хотын бага сургуулийн сурагчид Тайко буюу бємбєрийн тоглолт їзїїлж сонирхууллаа.

           Дараа нь Монгол Улсын Ерєнхийлєгч “Тэнгэр” тосгонд монгол орны байгалийг харуулсан уран зураг бэлэглэж дурсгалын зураг авахууллаа.  


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn