“ИЧИГОНО”
МОРИ ЖИМСНИЙ АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Точиги мужид зочлох явцдаа
“Ичигоно мори” жимсний жуулчдад зориулсан цогцолбор аж ахуйтай
танилцлаа.Энэхїї аж ахуй нь гїзээлзгэнийг хэрхэн тариалалт
хийдэг, боловсруулдаг, хураадаг тухай жуулчдад харуулан
тодорхой хэмжээний тєлбєр авч хїссэн хэмжээгээр нь амтлуулан
ашиг орлого олдог аж ахуй юм.
Ерєнхийлєгч
Н.Багабанди єєрийн оронд хєдєє аж ахуйг эрчимжїїлэх, хїлэмжийн
аж ахуйг дэмжих бодлого хэрэгжїїлж байгааг хэлээд энэ чиглэлээр
шинэ техник технологи нэвтрїїлэх, монголын аль нэг аймаг,
аж ахуйтай хамтран ажиллах боломжийн талаар єєрийн саналаа
илэрхийллээ.
“Ичигоно
мори” жимсний аж ахуйтай танилцахад Хїнс хєдєє аж ахуйн
сайд Д.Насанжаргал, УИХ-ын гишїїн М.Далайхїї болон хєдєє
аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг бизнесмений
тєлєєлєгчид оролцлоо. Точиги мужийн Насї хот нь ойн аж ахуй
чулуун урлал єндєр хєгжсєн олон музей, жуулчдын бааз, єндєр
орлоготой фермерийн аж ахуй олонтой газар юм байна.