2003.12.09

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИ “КОМАЦУ” “ИТОЧУ” “СУМИТОМО” КОМПАНИЙН ЕРЄНХИЙЛЄГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хїрээнд Япон тєдийгїй дэлхийд нэр хїндтэй “Комацу” корпорацийн тєлєєлєгчид, “Иточу” корпорацийн ерєнхийлєгч М.Мурофїши, “Сумитомо” корпорацийн ерєнхийлєгч К.Мияхара нартай тус тус хїлээн авч уулзан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцлаа.

           Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, иж бїрэн тїншлэлийн шинэ шатанд єргєжин хєгжиж буйд сэтгэл ханамжтай байгаа болон Японы тєр засгийн удирдлагатай уулзах їеэр давхар татвараас чєлєєлєх, чєлєєт худалдааны хэлэлцээр байгуулах хїсэлтээ илэрхийлснээ онцлон хэллээ. Мєн японд хийсэн энэ удаагийн айлчлалын їр дїнд сэтгэл хангалуун байгаагаа онцлон хэллээ.

           Японы томоохонд тооцогдох олон пїїс компаниуд зах зээлийн харилцаанд шилжсэн їеэс Монголд тєлєєлєгчийн газраа нээж, Японы Засгийн газрын зээл тусламжаар дэд бїтэц, харилцаа холбоо, аж їйлдвэрийн томоохон тєслїїдийг зуучлан гїйцэлдїїлэхэд идэвхтэй оролцож ирсэнд талархаад цаашид хєгжлийн тодорхой зорилтуудыг хэрэгжїїлэх їїднээс хамтын ажиллагаагаа гїнзгийрїїлэх саналтай байна гэв.  

           Монгол Улсын Ерєнхийлєгч монгол улс єєрийгєє тэтгэдэг, экспортын баримжаатай, эдийн засгийн оновчтой тогтолцоог бий болгох зорилт дэвшїїлэн, энэ їїднээс гадаадын хєрєнгє оруулалтыг хєхиїлэн дэмжих, жижиг дунд їйлдвэрийг хєгжїїлэх нь нэн шаардлагатай байгааг дурдав. 

           Уул уурхай, тїлш эрчим хїчний салбар, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт хєрєнгє оруулалт хийх ихээхэн боломж байгааг дурдаж, энэ чиглэлд ажиллахыг японы бусад пїїс, компаниудыг уриалан дуудах, мэдээлэл єгєх зэргээр талаар идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. 

           Дээрх томоохон компаниудын ерєнхийлєгч, удирдлага нар Монгол Улсын Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн санал санаачлагыг бїрэн дэмжиж байгаа болон цаашид сонирхсон асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тїїнчлэн жижиг дунд їйлдвэрїїдийн хооронд холбоо тогтоох, хєрєнгє оруулан ажиллах бїхий л боломжийг судлан ажиллахаа илэрхийлсэн юм. 

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn