“ЭРДЭНЭТ”
ЇЙЛДВЭРИЙН ОЙД МЭНЧИЛГЭЭ ДЭВШЇЇЛЛЭЭ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди уулын баяжуулах “Эрдэнэт”
їлдйвэрийн 25 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшїїлэв.
Ерєнхийлєгч мэндчилгээндээ “Эрдэнэт хот, хїдрийн ил уурхай,
баяжуулах фабрик, тємєр зам, цахилгаан шугам сїлжээ, їйлдвэрийн
усан хангамж, бусад олон объектуудыг багтаасан томоохон
цогцолборыг богино хугацаанд барьж байгуулан ашиглалтанд
оруулсан нь єнгєрсєн зууны бахархан дуурсах гавьяат їйлс
мєн билээ.
Эрдэнэтийн
овооны зэс, молибдены ордыг тїшиглїїлэн барьсан уулын баяжуулах
Эрдэнэт їйлдвэр хїчин чадлаа їе шаттайгаар нэмэгдїїлсээр
жилдээ 25 сая тонн хїдэр олборон баяжуулах хїчин чадлыг
эзэмшиж, дэлхийн стандартад нийцсэн зэс, молибдены баяжмал
їйлдвэрлэн экспортолж байна.
Їйлдвэрийн
бїтээгдэхїїн манай улсын экспортын орлогын 26 хувийг бїрдїїлж,
аж їйлдвэрийн нийт бїтээгдэхїїний 25 хувийг эзлэх болов.Єнгєрєгч
25 жил Та бїхний хувьд бїтээлч їйл ажиллагааны он жилїїд
байлаа. Учирч болох хїндрэл бэрхшээлийг урьдаас тооцон харж,
їйлдвэрлэлийн шинэчлэлийг їе шаттайгаар тєлєвлєн хэрэгжїїлж,
дэвшилтэт техник, технологи нэвтрїїлэн їйлдвэрлэлийн жигд
ажиллагааг ханган ажиллаж ирсэн нь Танай хамт олны хєдєлмєр
бїтээлийн їр дїн мєн.
Дэлхийн
зах зээл дээр зэсийн їнэ буурч, ордын уул техникийн нєхцєл
хїндэрсэн, хїдэр дэх металлын агуулга багассан зэрэг нь
їйлдвэрийн ашиг, орлогод нєлєєлж буй хэдий ч улсын тєсвийн
гол тэтгэгчийн нэг байсаар байгаад монголын тєр Та бїхэнд
талархах учиртай.
Эрдэнэт
їйлдвэрийн тєлєє єєрийн мэдлэг, авьяас, удирдан зохион байгуулах
єндєр ур чадвар, бие сэтгэлээ зориулан олон жил тус їйлдвэрийг
удирдсан Монгол улсын хєдєлмєрийн баатар, УИХ-ын гишїїн
асан, доктор Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалыг ойн энэ єдєр
мэхийн хїндэтгэе.
“Хуучин
цагт байгаль нь єгєєжтэй орнууд хамгийн баян байлаа. Єнєє
їед баялаг тєдийгїй хїн нь бїтээлч улс орнууд хамгаас баян
ажээ” хэмээсэн нэгэн сэтгэгчийн їгийг санаж, менежментийн
арга барил, бїтээмжээ дээшлїїлж, єртєг зардлаа бууруулан,
бїтээгдэхїїнийг аль болохоор гїн боловсруулах, эцсийн бїтээгдэхїїн
хийх, технологио сайжруулах, шинэчлэх талаар цаашид их зїйлийг
санаж сэдэн, хийж хэрэгжїїлээсэй гэж би Монгол Улсын Тєрийн
тэргїїний хувьд хїсэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
*
* *