2003.12.12

 

 

ИКАО-ГИЙН ЗЄВЛЄЛИЙН ЕРЄНХИЙЛЄГЧЄЄС ЗАХИДАЛ ИРЇЇЛЭВ 

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зєвлєлийн ерєнхийлєгч ноён А.Котайтэгээс захидал ирїїллээ.

           Уг захидалд “Єнгєрсєн IX сард Улаанбаатар хотноо Ерєнхийлєгч Тантай уулзаж, иргэний нисэхийн аюулгїй байдалтай холбоотой чухал асуудлуудаар санал бодлоо солилцсон нь миний хувьд нэн хїндэтгэлтэй завшаан байлаа. Эрхэмсэг ноён Тантай хийсэн уулзалт яриа их тустай, їр дїнтэй болсон.

            Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас хийсэн аюулгїй байдлын їзлэг шалгалтын дїнд иргэний нисэхийн салбарт ихээхэн ахиц дэвшил гарсныг тэмдэглэхэд нэн таатай байна. Нисэхийн аюулгїй байдалтай холбогдуулан хэлэхэд ИКАО-аас гаргасан аюулгїй байдлын стандартуудыг хэрэгжїїлж байгаа тївшинг тогтоохын тулд 2004 оны 4 дїгээр улиралд Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудалд ИКАО шалгалт хийхээр тєлєвлєєд байна.

           Агаарын тээвэр нь монголын эдийн засгийн хєгжил, нийгмийн нягтрал болон аялал жуулчлалын салбарт нєлєєлдєг чухал хїчин зїйл юм. Танай Засгийн газар иргэний агаарын тээвэрт ач холбогдол єгдгийг би баяртайгаар онцлон тэмдэглэмээр байна. ИКАО иргэний агаарын тээврийн сабарт бїхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгааг Эрхэмсэг ноён Танд нотлоход нэн таатай байна.

           Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн байгууллагуудын Ерєнхий захирлуудын хїрээнд жил бїр зохиогддог бага хурлын 40 дэх хуралдааныг Улаанбаатар хотноо 2003 оны 9 дїгээр сарын 1-нээс 5-ны хооронд тун амжилттай зохион байгуулж єнгєрїїлсэн нь танай Засгийн газраас нэн сайн хангамж, їйлчилгээ їзїїлсэнтэй шууд холбоотой юм.

           Урьд ємнєх хуралдаануудтай харьцуулахад иргэний нисэхийн салбарын энэхїї хуралдаанд Ази, Номхон далайн орнуудаас илїї олон тєлєєлєгч оролцсон юм. Тус хурлын їеэр танай Засгийн газрын зїгээс надад сэтгэл гарган їйлчилсэнд би хувьдаа их талархан баярласан” хэмээн єгїїлжээ. 

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn