“ТАСИС”
ХЄТЄЛБЄРИЙН УДИРДАГЧ БАРААЛХЛАА
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Европын холбооны “Тасис”
хєтєлбєрийн удирдагч Д.Хэпбёрн монгол дахь їйл ажиллагаагаа
дуусгаж байгаатай холбогдуулан бараалхан хэрэгжїїлж ирсэн
тєсєл хєтєлбєрїїдийн талаар санал солилцон ярилцлаа.
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ Европын холбоотой
дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа хамтын ажиллагаа
єрнїїн хєгжиж ирлээ. Монголд єрнєсєн ардчилал, зах зээлийн
эдийн засгийн хєгжилд ЕХ онцгой нєлєє їзїїлж ирснийг онцлоод
зарим тєсєл, хєтєлбєрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж
байснаа хэллээ.
Ерєнхийлєгч
Н.Багабанди ЕХ “Тасис” хєтєлбєрєєр дамжуулан ХАА, газар
тариалан, дэд бїтэц, эрїїл мэндийн салбарын хєгжилд анхаарлаа
хандуулан ажилласан нь тун оновчтой болсон гээд монголын
тєр засаг, ард тїмний ємнєєс талархлаа илэрхийлэв. Ноён
Д.Хэпбёрн монголын эрдэмтэй, залуу мэргэжилтнїїдтэй хамтран
ажиллаж байсан нь ажил амжилттай єрнєхєд голлон нєлєєлсєн
гээд хэрэгжїїлсэн тєслїїд дотроосоо ХАА, дэд бїтцийн чиглэлээрх
ажлаа тэмдэглэн хэлэв.
Мєн Замын-Їїдэд хэрэгжсэн нефть бїтээгдэхїїн шилжїїлэн ачих
дамжлага байгуулах тєсєлдєє сэтгэл хангалуун байдгаа хэлээд
зарим їед бэрхшээл тохиолдож байсан ч амжилттай хэрэгжсэн
гэлээ. Тїїнчлэн ХАА-н чадавхийг нэмэгдїїлэх, хєгжлийг дэмжих
зорилгоор хоёр ч тєсєл хэрэгжїїлэхээр тєлєвлєж байгаагаа
дурдаад бїхий л талаар туслан дэмжиж байсанд талархлаа илэрхийллээ.
Ерєнхийлєгч
Н.Багабанди Замын-Їїдэд хэрэгжсэн тєсєл нь эдийн засаг,
худалдаанаас гадна манай улсын эдийн засгийн аюулгїй байдалд
ач холбогдолтой хэрэг болсныг тэмдэглээд зєвхєн тєсєл хєтєлбєр
хэрэгжїїлээд зогссонгїй манай мэргэжилтнїїдийг дадлагажуулах,
олон улсын тєсєл дээр ажиллах чадвартай болгож оюуны єв
їлдээлээ хэмээн ноён Д.Хэпбёрний їйл ажиллагааг єндрєєр
їнэллээ.
* * *