2003.12.19

 

 

ЯПОНЫ МЭРГЭЖЛИЙН БЄХИЙН НЭРТ МАСТЕР БАРААЛХЛАА

           Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Монголын їндэсний олимпын хорооны урилгаар айлчилж буй Японы мэргэжлийн бєхийн нэрт мастер, парламентын гишїїн асан Иноки Канжи бараалхан хоёр орны спортын салбарын харилцааны асуудлаар ярилцлаа. 

            Ерєнхийлєгч Н.Багабанди биеийн тамир спорт бол манай хоёр орны харилцааны нэг чухал салбар бєгєєд їїн дотроо сумо бєх тэргїїн эгнээнд явж байгааг хэлэв. Сумо бєх японы ард тїмний зан заншил, уламжлал, онцлогыг монголчуудад, монгол орныг японд сурталчлан хєрєнгє их шаардагдах ажлыг нугалж байгааг онцоллоо. Мєн сумо бєх ардын дипломатыг хєгжїїлэхэд єєрийн хувь нэмрээ оруулж байна гэв. 

            Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар олимпизмын хєдєлгєєнийг дэмжих, хєгжїїлэх їїднээс олимпын цогцолбор байгуулах тухай зарлиг гаргасан болон їїний эхний шатны ажлууд хэрэгжиж байгааг хэлээд энэ талаар Олон улсын олимпын хороонд зочлох їеэрээ ч хїсэлт тавьж байснаа дурдлаа.

           Японы спортод элэгтэй, ивээн тэтгэдэг байгууллага, хувь хїмїїс энэхїї цогцолбор байгуулах, техник хэрэгслийн туслалцаа їзїїлнэ гэдэгт найдаж буйгаа Ерєнхийлєгч Н.Багабанди илэрхийлэв.  Ноён Иноки Канжи тулааны шинэ тєрлийг їїсгэж дэлхий нийтэд сурталчлан, тїгээн дэлгэрїїлэх чиглэлээр ажиллаж байгаагаа танилцуулаад монголчууд дэлхийд хїчээ їзэх боломжтой хэмээн тэмдэглэв. Спортоос гадна байгаль хамгаалах, байгальд хор нєлєєгїй эрчим хїчний шинэ эх їїсвэр бий болгох талаар ажиллаж байна гээд монголтой хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.  

           Ерєнхийлєгч дээрх саналыг дэмжиж байгаа илэрхийлж ялангуяа цєлжилттэй тэмцэх, алслагдсан хєдєє орон нутгийг зардал хямд, байгальд хор нєлєєгїй эрчим хїчний эх їїсвэрээр хангах тєсєл хэрэгжїїлэх боломжтойг уулзалтын тєгсгєлд тэмдэглэн хэлэв.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn