МОНГОЛ
УРАН БИЧЛЭГИЙН ЇЗЭСГЭЛЭН ЇЗЛЭЭ
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди
уран зургийн галерейд нээгдсэн уран бичээч Жалайр Довдонгийн
Батбаярын “Эцгийн сїр, євгєдийн гэрээслэл” їзэсгэлэнг їзэж
сонирхлоо.
Энэхїї їзэсгэлэнд 1224 оны орчим босгосон
Чингисийн чулууны бичээсээс авахуулаад Цогтын хадны бичиг,
эртний мэргэдийн онч їгс, судар номын хэсэг, байгаль, хїний
амьдрал зэрэг сэдвээр бїтээсэн 100 орчим уран бичлэгийг
дэлгэн харуулжээ.
Уран бичээч Д.Батбаяр эртний монголын
уран бичлэгийн уран сайхны онцлог, бичгийн олон хэв маяг,
болох дармал, таталган, эвхмэл хэлбэр, бийр, цаас, бэх,
тамга, тэмдэг зэргийн талаар Ерєнхийлєгчид дэлгэрэнгїй танилцууллаа.
Монгол Улсын Ерєнхийлєгч їзэсгэлэнг
їзсэний дараа монголчууд бид бичиг соёлын арвин их сан хємрєгтэйг
энэ їзэсгэлэнгээс харж болно гээд єнєєгийн залуус бичиг
соёлоо дээдлэн сурч, мэдэж авахын чухлыг хэллээ. Мєн Чингис
хааны иггээсэн монгол бичгийг тєрийн бичгээр залсны ойг
тэмдэглэх тухай болон УИХ-ын дарга байхдаа Монгол бичгийн
їндэсний хєтєлбєрийг батлуулж байснаа тэмдэглэв.
* * *