2003.12.29

 

 

ШАГНАЛ ГАРДУУЛАВ

           Монгол Улсын Ерєнхийлєгч зарлиг гарган уул уурхайн салбарт олон жил їр бїтээлтэй ажиллан хайлуур жоншны їйлдвэрлэлийг хєгжїїлэх, їр ашигийг дээшлїїлэх, экспортыг нэмэгдїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж монгол-оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн харьяа Бор-Єндєрийн уулын баяжуулах їйлдвэрийн захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч Цэрэнгийн Дагданд Монгол Улсын гавьяат эдийн засагч, боловсрол урлагийн салбарт олон жил санаачлага їр бїтээлтэй ажиллаж єсвєр, залуу їед хєгжмийн боловсрол олгох, мэргэжил эзэмшїїлэх, дуу хєгжмийн олон шилдэг бїтээл туурвиж монголын орчин цагийн хєгжмийн урлагийг хєгжїїлхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж хєгжмийн зохиолч Чойгивын Сангидоржид урлагийн гавьяат зїтгэлтэн цол, урлаг боловсролын байгууллагад санаачлага їр бїтээлтэй ажиллаж сонгодог болон їндэсний олон дуурь, жїжгїїдийн дїрїїдийг чадварлаг бїтээж, дуулах урлагийг хєгжїїлэх, мэргэжлийн дуулаачдыг бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж СУИС-ийн багш Очирбатын Ичинхорлоод Монгол Улсын гавьяат жїжигчин, мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил їр бїтээлтэй ажиллаж монгол ардын болон зохиолын дуунуудыг чадварлаг дуулж, драм, дуулалт жїжгийн дїрїїдийг амжилттай бїтээж, хєдєєгийн хєдєлмєрчдєд урлаг соёлоор їйлчлэх їйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Тєв аймгийн театр киноны хїрээлэнгийн гоцлол дуучин Хорлоогийн Далантайд Монгол Улсын гавьяат жїжигчин цол тус тус хїртээлээ.  Тїїнчлэн Ерєнхийлєгчийн зарлигаар їйлдвэрлэл їйлчилгээ, боловсрол, эрїїл мэнд, соёл урлаг, хууль, хяналт, тєрийн болон тєрийн бус байгууллагад олон олон жил їр бїтээлтэй ажиллаж байгаа зарим хїмїїсийг одон медалиар шагнасан байна. СУИС-ийн тэргїїн дэд захирал Гїнчингийн Алтангэрэл, улсын клиникийн 2-р нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, их эмч Гїржавын Бадмаанямбуу, тєр засгийн їйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын авто баазын жолооч Нэргїйн Батмєнх, Сїхбаатар аймгийн ЗДТГ-ын статистикийн хэлтсийн дарга Очирын Цэрэндулам, Тємєр замын коллежийн захирал Бирваагийн Сэрвїїд нарын хїмїїсийг “Алтан гадас” одонгоор, тєрийн холбооны газрын инженер, хошууч Самдангийн Володя, Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн болон гамшгаас хамгаалах штабын офицер, хурандаа Жамбалын Мягмаржав нарыг цэргийн гавьяаны одонгоор, УИХ-ын ТГ-ын санхїї їйлчилгээний хэлтсийн нярав Цэен-Ойдовын Батмєнх, “Булигаар” ХК-ийн боловсруулах цехийн ажилчин Бадамхїїгийн Молор, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын мэргэжилтэн Сахьяагийн Нямаа, Баянзїрх дїїргийн 18-р хорооны Засаг дарга Лхїмбийн Отгонцэцэг, Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга Намжилсїрэнгийн Хїрэлбаатар, Автозамын “Эрдэнэзам” ХК-ийн инженер Равдан-Очирын Эрдэнэчимэг нарыг хєдєлмєрийн хїндэт медалиар, тєрийн холбооны газрын инженер, хошууч Санжаагийн Барнасан, Хилийн цэргийн дуу бїжгийн чуулгын бїжигчин Батхуягийн Пїрэвсїрэн нарыг цэргийн хїндэт медалиар тус тус шагнасан байна.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn