УЯАЧДАД
ЗАРЛИГААР ЦОЛ ОЛГОЛОО
Монгол Улсын Ерєнхийлєгчийн санаачлан
батлуулсан Їндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу
монгол тїмний цэнгэлийн манлай улсын баяр наадмын болон
шигшмэл, бїсийн уралдаануудад эрдэнэт хїлгийнхээ уяа сойлгыг
чамбай тааруулан тїрїї магнай авч, айргийн тавд хурдлуулж,
наадамч олноо баясгасан Тєв аймгийн Баянцагаан сумын харьяат
уяач Данзаннямын Даваахїї, мєн аймгийн Сэргэлэн сумын харьяат
уяач Дамбадаржаагийн Онон, Архангай аймгийн Хотонт сумын
харьяат уяач Цэрэндоржийн Аюуш нарт улсын тод манлай уяач
цол олголоо.
Мєн нийслэлийн Сїхбаатар дїїргийн харьяат
уяач Дагвадоржийн Ганбаатар, Сїхбаатар аймгийн Халзан сумын
харьяат уяач Аюушийн Ухна, Тєв аймгийн Баянцогт сумын харьяат
уяач Сумьяасїрэнгийн Ганхуяг, нийслэийн Налайх дїїргийн
харьяат уяач Ноостын Тїмэнбаяр нарт улсын манлай уяач цол
тус тус олголоо.
Нийслэлийн Сїхбаатар дїїргийн харьяат
уяач Дагвадоржийн Цэрэнжигмэд, Тєв аймгийн Батсїмбэр сумын
харьяат уяач Дэмжигжавын Адьяабазар, Завхан аймгийн Цэцэн-Уул
сумын харьяат уяач Бэгзсїрэнгийн Содномцог, Ховд амйгийн
Чандмань сумын харьяат уяач Галсандагвын Нямдаваа, Дархан-Уул
аймгийн харьяат уяач Намсрайн Мєнхдаш, Нийслэлийн Сїхбаатар
дїїргийн харьяат уяач Энэбишийн Ганбат, Баянхонгор аймгийн
Бууцагаан сумын харьяат уяач Баасангийн Цэдэв, Дорноговь
аймгийн Сайншанд сумын харьяат уяач Гончигжавын Алтангэрэл,
Тєв аймгийн Баянцогт сумын харьяат уяач Дашцэрэнгийн Одгэрэл,
Нийслэлийн Сонгинохайрхан дїїргийн харьяат уяач Батхїрэлийн
Бат-Єлзий нарт улсын алдарт уяач цол олголоо
Шагнал гардуулсын дараа Ерєнхийлєгч
Н.Багабанди хэлэхдээ: “Монгол Улсын Ерєнхийлєгчийн санаачлагаар
УИХ їндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан юм.
Ардчилсан тєрийн тогтолцооны гол зарчим бол нийгмийн аливаа
харилцааг хуулиар зохицуулж, хуулийн дор иргэдийн тэгш байдлыг
хангах учиртай юм. Энэ дагуу олон зуун мянган жилийн турш
ард тїмний єєрсдийн уламжлал, заншлаар зохицуулагдаж ирсэн
харьцаа хуулиар зохицуулагдах боллоо.
Монгол тїмний оройн дээд манлай болсон
тїїний баяр бахдлын оргил хурдан морьдын уралдаанд бїс,
аймаг, улсын чанартай наадмуудад їзїїр тїрїї авч, айргын
тавд морьдоо давхиулж гарамгай амжилт гаргасан нэр бїхий
алдарт уяачдад Монгол Улсын “Тод магнай” , “Гарамгай уяач”,
“Алдарт уяач” цол олголоо. Їндэсний их баяр наадмын тухай
хуулиар энэхїї баяр наадмын хурдан морины уралдаанд амжилт
гаргагсдад Ерєнхийлєгчийн зарлигаар цол олгож байхаар хуульчилсан,
та бїхэн зарлигаар олгосон цолын эзэд боллоо.Морьдоо улам
хурдлуулж ард олноо баясгаж яваарай” гэлээ.
* * *