2003.09.01

 

 

2003-2004 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ТОХИОЛДУУЛАН

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛСЭН ЇГ 

 
2003 оны есдїгээр сарын 1

     Эрхэм хїндэт багш, эцэг эхчїїд ээ,

     Оюутан, сурагчид аа,

     Хїн тєрєлхтний хамгийн їнэт баялаг, оюун эрдмийн шимийг хїртэж, сурч судлах, сургаж мэргэшїїлэх их їйлсийнхээ ээлжит гарааг эхэлж буй Та бїхэнд шинэ хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан баяр хїргэж, эрдэм сурлагын их амжилт хїсье.

     Бичиг эрдмийн цаглашгїй ач тус, єгєєж хишгийг дээдлэн хїндэтгэдэг дэлхийн зон олны хїсэл эрмэлзлийг илэрхийлж, НЇБ-аас энэ онд зарлан тунхагласан “Бїх нийтээр бичигтэн болох 10 жил”-ийн гараа дэлхий даяар ёс тєртэй, ажил хэрэгч эхэлж, улс, гїрнїїд хїчин чармайлтаа нэгтгэн ажиллахаа илэрхийлж байна.

     Энэхїї цаг їед их їйл хэргийг санаачлагч Монгол улс дэлхий нийтийн эрхэм їйлст єєрийн хувь нэмрээ дахин оруулах нь онцгой ач холбогдолтой болохыг Монгол Улсын Тєрийн тэргїїн нийт ард иргэддээ хандаж гаргасан уриалгадаа тэмдэглэсэн билээ.

     Хїн ам нь нийтээр бичигтэн болсон Монгол Улсын хувьд нэгэнт бїрэлдэн бий болсон боловсролын тогтолцооныхоо чадамжийг нэмэгдїїлж, хїїхэд, залуучуудад боловсрол олгохдоо аль болох мэдээлэл, оюуны багтаамж сайтай, чанартай, бїтээлч боловсрол эзэмшїїлэх, монгол хїний эрдэм ухааны єрсєлдєх чадварыг дээшлїїлэхэд цааш цаашдын бодлого їйл ажиллагаагаа чиглїїлэх нь цаг їеийн шаардлага болон дэвшигдэж байна.

     Боловсролын чанарыг зєвхєн сургалтын тоон їзїїлэлт, сургуулийн тоо, материаллаг хангамжаар їнэлэх бус хїний хєгжлийг тодорхойлох цогц чадамжийн илэрхийлэл болгон авч їзэж, даацтай мэдлэг, чєлєєт сэтгэлгээ эзэмших, сурч мэдсэнээ амьдрал ахуйдаа дїїрэн ашиглах зэргээр єгєєжтэй, оюунлиг болгон чанаржуулбал зохино.

     Энэ хичээлийн жилээс эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас бага, дунд боловсролын шинэ стандартыг боловсруулж манай улсын нийт цэцэрлэг, сургуулийн хэмжээнд туршин хэрэглэх бэлтгэл ажлыг їндсэндээ хангасан нь боловсролын чанарт ахиц дэвшил гаргах найдлага тєрїїлж байна.

     Энэхїї шинэ стандартыг хэрэгжїїлэхэд боловсролын салбарын тєдийгїй тєрийн болон тєрийн бус байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд, нийт багш, сурган хїмїїжїїлэгчид, эцэг эхчїїд санаачлагатай, шинэлэг байдлаар хандаж, ужигарч тогтсон арга барилаа цаг їеийн шаардлагад нийцїїлэн єєрчилж бїтээлч хандах нь зїйтэй юм.

     Бїх шатны боловсролын їйл ажиллагааны мэдээллийг нийтэд аль болох нээлттэй болгох, боловсролын хєгжилтєд оролцох олон нийтийн оролцоог дээшлїїлэх нь боловсролын чанар, шинэ стандартын хэрэгжилтэд багагїй тустай байх болно.Боловсролыг чанартай, єгєєжтэй болгоход багш, эцэг эхчїїдийн їїрэг, хариуцлага асар их ээ.

     Єнєє цагийн багш хїн онол ухаанд гаргууд, заах арга нь уран чадварлаг байх тєдийгїй єндєр дээд ёс зїйтэй байж, тїмэн олон шавь нарынхаа хайрыг татаж, хїндлэлийг хїлээж явах їїрэгтэй. “Шавийн эрдэм багшаас” гэдэг.

     Хамгийн сайн багштай єєрийгєє ямагт зэрэгцїїлэн жишиж, тэдний энд хїрэхийн тєлєє хичээж, шинжлэх ухааны шинэ мэдээллийг соргог тусган авч, цаг їргэлж урагш тэмїїлэн, шавь нараа сайн їйлсэд араасаа дагуулан хєтлєхийг хїндэт багш, сурган хїмїїжїїлэгч  Та бїхнээсээ хїсье.

     Багшийн хичээл зїтгэл, чадамжаас боловсролын їйлчилгээний чанар хамаарах учраас багшийн хєдєлмєрийг їнэлэн дээдлэх, цалин хєлсийг нэмэгдїїлэх, урамшуулан тэтгэх эдийн засгийн боломжтой хєшїїргийг судлан їзэж, УИХ, Засгийн газар алсын хараатай арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжїїлээсэй гэж боловсролын салбарын хамт олон хїсэн хїлээж байна.

     Эцэг эхчїїд їр хїїхдийнхээ хїмїїжил, боловсролыг тєр, сургууль, багш нарт даатгалгїй, єєрийн шаардлага, бодол, ухаанаа хуваалцан чанартай боловсрол эзэмшїїлэхийн тєлєє идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг хэлье.

     Сурах хариуцлага, ухамсар, арга барилыг биедээ шингээж байж, эрдэм мэдлэг, эд баялаг хуримтлагддаг учраас боловсролд шамдагч оюутан, сурагчид Та бїхэн “Ургах цагаа алдсан алим гїйцэд боловсроход нэн бэрх. Сурах цагаа алдсан хїн их эрдэмтэй болоход тун бэрх” гэсэн эртний мэргэн їгийг ямагт санаж, насны залуу, ухааны саруулд сурч мэдэхийн тєлєє хичээл зїтгэлээ бїрэн дайчлаарай.

     Монгол орны дєрвєн зїг, найман зовхист сургууль хэмээх их айл жилээс жилд єнгєжин єєдєлж, єлзий мєрєє хайрлаж, хїїхэд, залуус бїр оюун эрдмийн их цэнгэлийг эдэлж, билгийн нїд нээгдэж, бичгийн эрдэм нь бялхаж байх болтугай. 

 
 
---оОо---           


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn