2004.01.07

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ БЇГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ ЗАРЛИГ ГАРГАЛАА

           Монгол улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Анхдугаар Їндсэн хуулийг баталж, Бїгд Найрамдах Улсаа тунхагласны 80 жилийн ойг 2004 онд монголын ард тїмний їндэсний бахархал, тєрт ёсны баяр болгон ёслон тэмдэглэх талаар зарлиг гаргалаа. 

           Энэхїї зарлигт “Монголын тєр ёс хууль цаазын сэтгэлгээний тїїхийн нэн содон онцгой тэмдэглэлт їйл хэргийн нэг бол 1924 онд Улсын анхдугаар Их Хурал чуулан хуралдаж, анхны Їндсэн хуулийг зїйл бїрээр нь хэлэлцэн баталж, Бїгд Найрамдах Улсаа тунхагласан тїїхэн їйл явдал билээ.

            Энэ нь монголын ард тїмний 1911 оны їндэсний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалын їр дїнг баталгаажуулж, ард нийтээрээ сонгон байгуулдаг Бїгд Найрамдах тєрийн цоо шинэ хэлбэрийг сонгож, Їндсэн хуульт байгууллыг тогтоон ард иргэний эрх чєлєєг хуульчлан хамгаалж, улс тєр, эдийн засаг, эрдэм соёл юугаа дэлхийн жишиг, нийтийн байдлын шинэ ёсонд дэвшїїлэх їндсийг тавьсан олон талын гїн утга агуулга, учир холбогдлоороо їндэсний ой санамжаас їл мартагдах, эрх чєлєєт иргэн бїрийн бахархан дурсах тїїх болон їлдсэн байна.

            Анхны Їндсэн хуулийн їзэл санаа, суурь зарчим дараа дараачийн Їндсэн хуулинд шингэн уламжлагдаж, ардын Бїгд Найрамдах тєрийн байгуулал улам бїр ардчилсан, эрх зїйт тєрийн хэв шинжээр тєлєвшин батжиж шинэ зууны Монгол улсын хєгжил дэвшлийн хєтєч болж байна. 

            Олон бїгдээр нэгэн сэтгэл, нийтийн хїчээр хичээн зїтгэж улс тєр їндэс язгуураа їїрд батлан хамгаалах чухал зорилгыг агуулсан тэрхїї тїїхт явдлын тэгш ойг онцгойлон тэмдэглэх нь ард тїмэн эрхэм зорилгоо хэрэгжїїлэх, тэдэнд эх оронч їндэсний їзлийг тєлєвшїїлэх, Їндсэн хуулийн їнэт зїйлсээ бататган бэхжїїлэхэд чухал ач холбогдолтой тул Їндсэн хуулийн 33 дугаар зїйлийн нэгийн З дахь заалтыг їндэслэн ЗАРЛИГ буулгах нь:

           1.Анхдугаар Їндсэн хуулийг баталж, Бїгд Найрамдах Улсаа тунхагласны 80 жилийн ойг 2004 онд монголын ард тїмний їндэсний бахархал, тєрт ёсны баяр болгон ёслон тэмдэглэсїгэй.

           2.Энэ тїїхт ойг угтаж Їндсэн хуульт тєрийн байгуулал, хууль ёсыг бэхжїїлэх, улс орны эдийн засаг, иргэдийн аюулгїй байдлыг улам бїр баталгаажуулах, олон нийтийн їндэсний болон тїїхийн ухамсар, иргэний бахархлыг бадраах, Їндсэн хуулийн судлал шинжилгээ, сургалт сурталчилгааг эрчимжїїлэх, иргэдийн эрх зїйн сэтгэлгээг хєгжїїлэх чиглэлээр эрчимтэй ажил зохиож, тєрийн болон тєрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахыг Засгийн газар /Ерєнхий сайд Н.Энхбаяр/-т чиглэл болгосугай. 

           3.Тусгаар тогтносон, бїрэн эрхт Бїгд Найрамдах Монгол улсын иргэн гэсэн бахархам омогшлоор хїн бїр сэтгэл зїрхээ хєглєж, бїтээж туурвих, эв эеийг сахиж улс орноо хєгжїїлэхийн тєлєє идэвхийлэн ажиллахыг нийт иргэддээ уриалсугай” гэсэн байна.
 

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn