2004.01.15

 

 

ЗХЖШ-ЫН ДАРГА БАРААЛХАН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

           Монгол Улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий командлагч Н.Багабандид ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Тогоо бараалхан 2002 оны 12 дугаар сарын 02-ны єдєр 084 дїгээр ангийн ажил байдалтай танилцах їеэр Ерєнхийлєгчийн єгсєн терроризмтэй тэмцэх мэргэжлийн анги бэлдэх тухай їїрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. 

            Монгол Улсын Ерєнхийлєгч 084-р ангийн бие бїрэлдэхїїнийг терроризмтэй тэмцэх чиглэлээр сурган бэлдэж байгаа ажлын явц, єгсєн їїрэг даалгаврын хэрэгжилтийг сайшаагаад бусдаас арай илїї хїнд нєхцєлд їїрэг биелїїлэх тул цалин, ахуй хангамж, орон байраар хангахад анхаарах хэрэгтэйг онцоллоо. Мєн бусад хїчний байгууллагуудтай хамтран болзошгїй нєхцєлд хїлээх, биелїїлэх їїрэг чиглэлээ тодорхойлох, зохион байгуулах шаардлагатай байна гэв. 

           Ерєнхийлєгч Н.Багабанди терроризмтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зєвхєн нэг ангийг бус бусад тусгай мэргэжлийн ангиудад їїрэг биелїїлэх цэргийн баг бэлдэх, єєрийн шугамаар гадаад улс орнуудын ижил тєстэй байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцож байхыг ЗХЖШ-ын даргад їїрэг болголоо.  ЗХЖШ-ын дарга Ц.Тогоо Ерєнхийлєгчийн їїрэг даалгаврын хэрэгжлтийг сайн байгааг илтгээд тєлєвлєгєєний дагуу ажиллах ажлын хэсэг байгуулсан гэлээ.

           Мєн терроризмтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хїчний байгууллагуудын їїрэг оролцоо, сургалт бэлтгэлийг хангахад анхаарч удирдлагуудын уулзалтыг тогтмолжуулан ажиллаж хамтарсан сургуулилт хийхээр тєлєвлєж байгааг илтгэлээ.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn