ШИНЖЛЭХ
УХААН, ТЕХНОЛОГИЙН ЇЗЭСГЭЛЭН ЇЗЛЭЭ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн
сан, Мэдээллийн їндэсний парк хамтран нээсэн “Шинэ технологи
2002-2003” їзэсгэлэнг їзэн, эрдэмтэн судлаачидтай санал
солилцон ярилцлаа.
Уг
їзэсгэлэнд 20 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, салбар
лаборатори, аж ахуйн нэгж оролцон сїїлийн 2 жилд хийсэн
судалгаа шинжилгээнийхээ дээжээс дэлгэн харуулсан байна.
Їзэсгэлэн їзсэний дараа Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ:
“Аль ч цаг їе, аль ч улс оронд эрдэмтэн, мэргэд, эрдэм шинжилгээний
байгуулллага ухаан, сэтгэл хоёроор дутаж байсан нь їгїй.
Харин дутдаг хоёр юм байдаг гэнэлээ.
Тэр
нь хєрєнгє санхїїгийн эх їїсвэр, дэмжлэг. Монголын эрдэмтдийн
оюуны чамлахааргїй сан бий болсон. Олон эрдэм шинжилгээний
бїтээл їйлдвэрлэлд нэвтрэх бололцоотой байна. Энэ бий болсон
оюуны бїтээлийг їйлдвэрлэлд шууд нэвтрїїлэх эрх зїйн хийгээд
зохион байгуулалт, эдийн засгийн боломжийг бїрдїїлэн дэмжихэд
тєрєєс тїлхїї анхаарч ажиллах хэрэгтэй.
Харамсалтай
нь шинжлэх ухааны салбарт хєрєнгє оруулах, їйлдвэрлэлд нэвтрїїлэх
хєрєнгє мєнгє хомс байна. Тєрийн зэрэгцээгээр хувийн хэвшлийн
байгууллагууд єєрсдийн єрсєлдєх чадварыг нэмэгдїїлэх, шинэ
бїтээгдэхїїн, шинэ ажлын байр бий болгох, єрсєлдєх чадвартай
бїтээгдэхїїн їйлдвэрлэхийн тулд эрдэмтэдтэйгээ сайн хамтарч
ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.
* * *