2004.01.30

 

 

НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

           Их, дээд сургууль, коллеж, ерєнхий боловсролын дунд сургуулийн шилдэг сурах бичиг зохиогчдод олгодог Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болов. 

           Энэ оны шилдэг сурах бичгээр МУИС-ын багш доктор, профессор Ш.Чоймаа, докторант Д.Заяабаатар, Р.Бигэрмаа нарын зохиосон ерєнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн “Монгол бичиг 1” сурах бичиг шалгарчээ. 

           Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит шагналын Єргємжлєлд: “ Эзэн Богд Чингис хааны иггээсэн Монгол тєрийн бичгийг заан сургах их їйлсэд Та эх хэл, цэвэр дуртмал бичгээр сурагчдыг омогшуулан, сурах хїслийг оргилуулж, ухааран бахархах сэтгэлийг нь бадраасан агуулга, арга зїйн єгєєж арвин, сайн сурах бичиг туурвин, оюуны эрхэм єглєг єргєсєнд талархаж, ерєнхий боловсролын дунд сургуулийн гуравдугаар ангийн монгол бичгийн сурах бичиг бїтээсэн танай хамтлагт Монгол Улсын Ерєнхийлєгч нэрэмжит шагналаа хїртээж, цаашдын бїтээл туурвил, сурган хїмїїжїїлэх ажил тань тєрдєє їнэтэй, тїмэндээ тустай, дэлхийд нэртэй байхын ерєєл дэвшїїлж, энэхїї єргємжлєлийг мєнгєн шагналын хамт гардуулав” гэжээ. 

           Шагнал гардуулах ёслолын їеэр Ерєнхийлєгч хэлсэн їгэндээ энэ жилийн шилдэг сурах бичгийн шагналыг їндэсний бичиг соёлоо хїїхэд, залуучуудад сургаж эзэмшїїлэх зорилгод нийцсэн, сурах бичгийн шаардлагыг бїрэн хангасан бїтээл шалгарч байгааг тэмдэглэв.  

           Мєн монгол їндэсний сэтгэлгээг илэрхийлсэн сургаал, онч мэргэн їгс, зїйр цэцэн їгс, утга нь бїрхэгдэж буй їгсийг тухайн насныхны онцлогт нийцсэн хэлбэрээр сурах бичигтээ шингээж єгсєнийг сайшаагаад сэтгэл шингэсэн сайн бїтээл болсоныг онцолж байв. 

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn